ОХУ-ын Улсын дум түшмэдийн зардалд хяналт тавих тухай багц хуулийг батлав. Эдгээр хууль ёсоор төрийн албан хаагч өөрийн ба гэргий хүүхдүүдийнхээ зардлын тухай мэдээлэл зохицуулагч тусгай газарт олгох ёстой. Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үнэт цаас худалдан авах зардлын тухай өгүүлж байна. Сүүлийн гурван жилд гэр бүлийн нийт орлогоос хэтрэсэн үнэтэй эд хогшил авсан бүрийг мэдээлэх ёстой. Орлого зардал хоёр тэнцэхгүй нөхцөлд Оросын прокурорын газар шүүхээр дамжин хууль бус өмчийг хурааж мэднэ. Хэрэв төрийн албан хаагч зардлынхаа тухай хуурамч мэдээлэл олговол албан тушаалаасаа халагдаж мэднэ. Эдгээр хууль 2013 оны 1-р сарын нэгэнд хүчин төгөлдөр болно.