Гадаадаас нефть их хэмжээгээр худалдан авч байгаа Хятад улс нефтийн үнэ тогтооход илүү идэвхтэй нөлөөлөхийг хичээж байна. БНХАУ нефтийн ирээдүйн худалдааны хэлэлцээр худалдаж эхлэсэн тухай америкийн «Уолл-стрит жорнэл» сонинд бичжээ. Шанхайн ирээдүйн худалдааны хэлэлцээрийн бирж нефтийн зах зээлд Хятадын үр нөлөөг өргөжүүлж, WTI Brent хоёрыг сөрөн зогсох нефтийн хэлэлцээр худалдах бэлтгэл хэдэн жилийн турш хийж байна. Өөрийн хэлэлцээртэй Хятад нефтийн ирээдүйн худалдааны хэлэлцээр байгуулах зах зээлд Их Британи, АНУ-ын дараа орно гэж Хятадын үнэт цаасны зохицуулалтын комиссын дарга Го Шуцин «Синьхуа» агентлагад мэдэгдэв. Хятад нефтийнхээ үнэ тогтоох талаар өөрийн үзэл санаатай байж, дэлхий нефтийн зах зээлийн үнийн хэмжээнд нөлөөлнэ гэдэгт найдаж байна. Бирж туршиж үзэх төдий худалдаа тохиромжтой цагт хийж эхлэнэ. Шинэ хэлэлцээр доллароор худалдах боловч гадаадын ба орон нутгийн хөрөнгө оруулагчид доллар ба юаниэр тооцоолт хийх юм.