Өмнөд Солонгосын цэргийнэхэн эскадрын мина зөөгч хөлгүүдээ БНАСАУ-ын нутаг дэвсгэрт нарийн тусч аль ч байг сөнөөж мэдэх «Хенму 3С» далавчит шинэ пуужингаар зэвсэглэж байна гэж өчигдөр өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний хоёр эскадрын мина зөөгчийг америкийн «Томагавктой» төстэй 32 далавчит пуужингаар зэвсэглэжээ. Эдгээр пуужин БНАСАУ-ын алслагдсан бүс нутагт байгаа байг сөнөөж мэднэ.

БНАСАУ-ын хөлөг онгоцуудыг Солонгосын хойгийн баруун эрэг хавьд нэмэгдүүлсний хариуд өмнөд солонгосын цэргийнхэн эскадрын мина зөөгч хөлөгүүдээ шинэ пуужингаар зэвсэглэж байна.