Тайваний эрх баригчид Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүх арал ба Тайванийг багтаасан газрын зургийг дүрслэсэн хятадын шинэ маягийн паспортыг эсэргүүцэв. Тайваний засаг захиргааны тэргүүн Ма Инзю Хятад улсад хандан өнөөгийн статус болон Тайваний хоолойн хоёр эргийн тогтонги байдлыг дангаар зөрчихээс татгалзахыг уриалав. Ма Инзюйн абан ёсны мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Филиппиний ГХЯ-ны төлөөлөгчийн хэлснээр «шинэ паспорттай хятад иргэн Филиппин улсын үндэсний тусгаар тогтнолыг зөрчих юм». «Паспорт олон улсын стандартад нийцэж байна» гэж хятадын тал үүний хариуд мэдэгджээ.