Ирэх оны 1-р сард болох парламентын сонгуулийн дүнгээр израилийн «Ликуд» барууны центрист нам 120 суудлын дөнгөж 37-г эзлэж мэдэхийг өчигдөр израилийн «Маарив» сонины газраас нийтлүүлсэн санал асуулгын үр дүн харуулав. Энэ нь урьдахь санал асуулгын үзүүлэлтээс зургаан суудлаар бага байна. Түрүүчийн санал асуулга палестины ХАМАС хөдөлгөөнтэй мөргөлдөөн ахин гаарахаас өмнө явагдсан билээ. Гэсэн ч ерөнхий сайд Биньямин Нетаньяху сонгуульд ялна гэж сонин тэмдэглэв.

Израилийн «Маагар Мохот» бие даасан хүрээлэнгээс явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад Израилийн оршин сугчдын 49 хувь нь гал зогсоосонд дургүйцэж байна. Газын зурваст террристуудын эсрэг ажиллагааг үргэлжлүүлэх ёстой байсан гэж тэд үзэж байна. Тэр ч байтугай Израиль хуурай замын цэргийн ажиллагаа явуулж, Газын зурвасыг эзлэх ёстой байсан гэж асуултад хариулагсдын 29 хувь нь үзэж байна. Дөнгөж 31 хувь нь гал зогсоох тухай засгийн газрын шийдвэрийг дэмжиж байна.

Гал зогсоох хэлэлцээр байгуулсныг Нетаньяху израилийн ард түмний эрх ашгаас урван тэрслэсэн хэрэг хэмээн израилийн олонхи оршин суугч үзсэн тухай үүний өмнө араб дундын «Аль-Жазира» телевизийн суваг мэдээлжээ. 10-р сарын сүүлээр «Ликуд» намыг тэргүүлж байгаа израилийн ерөнхий сайд Нетаньяху, «Израиль бидний гэр орон» намыг удирдаж байгаа ГХЯ-ны тэргүүн Агвидор Либерман нар хоёр намыг нэгтгэх тухай зарлан мэдээлэв.

Израилийн парламентын сонгууль 2013 оны 1-р сарын 22-нд явагдана.