Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийн зөвлөхөөд Үндсэн хуулийн тунхаглал гэгчийг эсэргүүцэн огцорч байна. Тухайлбал төрийн тэргүүний ардчилсан өөрчлен байгуулалтын асуудал эрхлэсэн туслах Самир Маркус албан тушалаа орхихоор шийдвэрлэв. Түүнчлэн нийтлэлч Сакина Фуад бас албан тушаалаа орхих гэж байна. Египетийн төрийн тэргүүний хэсэг зөвлөх Мухаммед Мурсийн сүүлчийн зарлигуудын талаархи нэгдсэн байр сууриа өнөөдөр зарлан мэдээлэх бодолтой байна. Египетийн олон зуун оршин суугч Каирын тев Тахрир талбайд байсаар байна. Эсэргүүцэгчид хүчний байгууллагын төлөөлөгчидтэй мөргөлдсний улмаас олон арван хүн бэртэж шархдав. Египетийн улс төрийн энгийн хүчин хугацаагүй ажил хаялт зарлав. Тэд Мурсийн шийвэрүүдийг хүчингүй болгохын төлөө тэмцэж байна. Сөрөг хүчин «сая сая хүний сурт жагсаал» 11-р сарын 27-нд хийхээр товлов.

Пурэв гаригийн орой Мурси Үндэсний шинэ тунхаглалыг зарлан мэдээлэв. Энэ баримт бичгийн дагуу ерөнхийлөгч онцгой хууль тогтоох эрх мэдэлтэй болно.Мөн шүүх байгууллагын парламентын дээд танхим ба Египетийн шинэ Үндсэн хуулийг боловсруулж байгаа комиссын үйл ажиллагааг хянах үүргийг хасах юм. Энэ баримт бичгийг «эргэлт үйлдсэн хэрэг» хэмээн ардчилсан хүчин үзэж, түүнийг эрс эсэргүүцэж байна.

Огцруулсан ерөнхий прокурор Абдель Магид Махмуд ерөнхийлөгчийн шийдвэрийг маргаантай гэж үзэж байна. Тэрээр Давж заалдах шүүхэд хандах бодолтой байна. Намайг огцруулах тухай Мурсийн шийдвэр «шүүх засгийн тухай хуульд харшлаж байна гэж тэрээр хэлэв. Өнөөгийн хууль тогтоомжоор Шүүгчдийн дээд коллеги л ерөнхий прокурорыг огцоруулах буюу өөр ажилд оруулах эрхтэй юм.