Палестин болон Израиль хоорондын түр эвлэрэлийн гэрээ нь ойрхи-дорнодын мөргөлдөөнийг шийдвэрлэхгүй, одоо хамгийн гол нь талуудын хоорондын шууд яриа хэлэлцээрийг сэргээх нь чухал. Энэ тухай ОХУ- ын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, “Палестин болон Израиль хоорондын шууд яриа хэлэлцээрийг сэргээхээс эхлэх хэрэгтэй”. Америк-египтийн зуучиллснаар зөюшилцсөн Израиль, Палестины хоорондын түр эвлэрэл нь москвагийн цагаар 23:00 цагт хүчин төгөлдөр болсон. Зөвшилцөөн нь “чимээгүйг чимээгүйгээр солих” зарчим дээр суурилагдсан бөгөөд хэрэв палестинчууд дайралт хийвэл Израиль цэргийн ажиллагаагаа сэргээж, палестины нутагт цэргийн хуурай газрын ажиллагаагаа эхлүүлэх юм.