Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийг Ёнпхендо санаагаар унагав. Ерөнхийлөгч солонгосчуудын эх оронч үзэл дээр тоглох гэсэн биш, харин ч бүр өөрийнхөө нэр хүндийг унагаж, хоёр солонгосын харилцааг  муутгаж орхив. Энэ тухай Оросын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн шинжээч Александр Воронцов Ёнпхёндо арлын сөргөлдөөний хоёр жилийн ойг тохиолдуулан “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ингэж ярьлаа.

2010 оны 11-р сарын 23-нд Хойд Солонгос их буугаар энэхүү арлыг буудсан. Үүнийгээ тэд өмнөдийнхний хээрийн сургуулилтын буудлагууд тус маргаантай бүсэд заналхийлсэн гэж тайлбарласан. Өмнөөс буудлагын бороогоор хариу барьсан. Мөргөлдөөнд өмнөд-солонгосын хоёр цэргийн албан хаагч амь насаа алдаж, энгийн иргэд шархадсан.

Сөүл уг сөргөлдөөний хоёр жилийн ойг ялалт байгуулсан мэт сүр дуулиантай тэмдэглэхээр шийджээ.Үүний хариуд Пхеньян “ялалтын хоёр жилийн ойг” арлын хоёр дахь эмгэнэл болгож орхино гэж сүрдүүлжээ. Өнөөдөр Ёнпхёндо арлыг буудалцааны бай болгохоос зайлсхийж чадсан бололтой. Гэхдээ энэхүү арал нь хоёр солонгосын хэрүүлийн алимнаас Ли Мен Бакийн улс төрийн тоглоом болж хувирсан гэж Александр Воронцов үзэж байна.

«Өөрийн нэр хүндийг сэргээхийг оролдсон үндсэрхэг үзлийн тоглоом явагдаж байна. Өмнөд Солонгосын түүхэн газрыг умардаас хамгаалахаар Ли Мен Бак Ёнпхендо арал дээр очсон. Энэ удаагийн хоёр жилийн ой нь ийм хандлагын хүрээнд ойлгогдож буй юм. Ёнпхендо нь солонгос хоорондын харилцааны түүхэнд тэмдэглэлт үйл явдал болсон. Гэхдээ хасах тэмдэгтэй. Тэгээд ч энэхүү эмгэнэлт үйл явдлыг хүндтэй ёслон тэмдэглэх эсэх нь маргаантай асуудал юм» гэж Александр Воронцов хэллээ.

Ингэхдээ тухайн тохиолдолд Ли Мен Бакийн эх оронч уран илтгэл өмнөд-солонгосчуудын дунд эс ойлголцолд хүрээнд байна гэж Александр Воронцов тэмдэглэээд

«Өмнөд Солонгосын нийгэмд Хойд Солонгостой харилцаагаа сайжруулах эрэлт хэрэгцээ бий болоод байна. Өмнөд Солонгосын гадаад бодлогын энэхүү чиглэлийг эргэн харахаар болоод байна. Яриа хэлэлцээрийг сэргээх бүтээлч, үр ашигтай хандлагуудыг эрэлхийлэх шаардлагууд тавигдаж байна. Өмнөд Солонгосын улс төр судлаачдын үзэж байгаагаар,12-р сард явагдах сонгуулиар засгийн гурван нэр дэвшигчийн хэн ч гарсан байсан, хоёр солонгосын хоорондын харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарах нь дамжиггүй» гэлээ.

Ингэхдээ Ли Мен Бак болон одоогоор засгийн эрхийг барьж байгаа түүний баг бий болсон эдгээр уналтуудыг улам нэмэгдүүлэхийг оролдох болно гэж Воронцов үзэж байна. Энэхүү сүйрэл тэдний үйл хэргийг залгамжлагчдаас аль болох их цаг хугацаа шаардагдахыг тэд хүснэ.

Солонгостой харилцаа ямарч найдваргүй сүйрсэн. Хятадтай харилцаа сүрхий хурцадсан. Японтой харилцаа ойртох хүчин чармайлт гаргасны зэрэгцээ, нутаг дэвсгэрийн маргаантай асуудлын улмаас одоо бас хямралд байгаа" гэж Александр Воронцов онцлон тэмдэглэлээ.

Тэрхүү харилцаа нь өнгөрсөн наймдугаар сард Ли Мен Бак Токто /Такэсима/ арал дээр очсоны дараа хурцадсан. Энэхүү алхам нь үндсэрхэг утсан дээр тоглох гэсэн оролдоготой холбоотой. Энэ нь Ли Мен Бакийн гэр бүлийг болон түүний кабинетын сайдуудыг тойрсон авилгатай холбоотой дуулиант хэргүүд гарч байгаа одоо цагт чухал юм. Дашрамд хэлэхэд, Ёнпхёндо арлын цэргийн сөргөлдөөний хоёр жилийн ойн босгон дээр тусгай прокурор ерөнхийлөгчийн “Чхонвадэ” ордонд урьд өмнө байгаагүй шалгалт явуулахаар бэлтгэж байгаа гэж зарлажээ.