Орос улсын гадаадын зээлдүүлэгчдийн өмнө тавьсан гадаад өр зээл энэ оны эхэнд 14 % өсчээ. Энэхүү статистикийг Сангийн яам гаргав. Ингэснээр Орос улсын одоогийн гадаад зээл бараг 41 тэрбум доллар болох нь. Оросын эдийн засгийн өр зээлийг бусад орнуудын гадаад зээлтэй харьцуулахад энэ нь өчүүхэн тоо гэж шинжээчид үзэж байна. Оросын гадаад  дахь өр  тус улсын ДНБ ердөө 2 хувьтай тэнцэж байна. Энэ тухай эдийн засагч-шинжээч Георгий Воронков хэлэхдээ

«Хэрэв бид евро бүсийг авч үзэх юм бол тэнд гадаад өр зээлийн тоо нь ДНБ-тэй харьцуулахад дунджаар 90 хувьтай байхыг олж харах болно. АНУ-д байдал арай дээр байх бөгөөд тэдний гадаад өрийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад 80 хувьтай байна. Орос улсын Сангийн яамыг зээлийн ачаалал өсөх үед илүү ул суурьтай хандадаг гэж ярьдаг.Тиймээс санхүүгийн болзошгүй хямралуудад бэлтгэж байгаа бусад орнуудтай харьцуулахад Орос улсад энэ нь заналхийлэхгүй юм» гэв.

Оросын гадаад өр зээлийн ихэнхи хэсэг нь евро облигацанд ноогдож буй юм. Эдгээр нь гадаадын валютаар, тухайлбал, доллар, еврогоор гаргасан зээлийн үүргүүд юм. Орос улсын эдгээр үнэт цаасны өр 35 тэрбум орчим доллар болж байна. Үлдэсэн 6 тэрбум нь олон улсын санхүүгийн байгууллагуудад болон нилээд хэдэн гадаад орнуудад өгсөн зээл юм. Гэлээ ч Орос улсын гадаадын зээлдүүлэгчдийн өмнө тавьсан өр зээл нь төдийлөн их биш юм.

Шүүмжлэгчдийн зүгээс бол өрийг бүр мөсөн төлж барагдуулсан нь дээр санагдаж байгаа. Ингэвэл зээлийн хүү төлөх шаардлагагүй. Гэхдээ бодит амьдрал дээр улс орны хэмжээнд өр зээл нь хүндхэн санагдаж байвч, энэ нь чухамдаа ашигтай юм. Үүнийг эдийн засгийн судалгааны мэргэжилтэн Олег Солнцев тайлбарлахдаа

«Нэгдүгээрт, эдгээр төлбөрийн хүүнүүд нь одоо багахан хэмжээний зээлд бол бага % байна. Хоёрдугаарт, зах зээлд Орос улсыг хариуцлагатай зээлдэгч гэдгийг сануулах шаардлагатай байна. Яагаад гэвэл, зээлдэгч зээл аваад зах зээлээс бүр явж, өр зээлээ “О”тэглэлээ. Гэтэл буцаад зах зээлд гарах тэр бүр ашигтай нөхцөл олдохгүй. Учир нь зээлдэгч удаан хугацаагаар сураг тасарсан тул, энэ зээлдэгчид зориулан түүний эрсдэлийг үнэлэнд гэдэг хэцүү болдог» гэлээ.

Өрнөдийн шинжээчид удаа дараа оросын эрх баригчдад олон улсын зах зээлээс зээл авах санааг өгч байсан. Ингэхдээ тэд зээлтэй байсан ч хамаагүй нэмэгдэл хөрөнгийн урсгал нь Орос улсын эдийн засгийн хөгжлийг илүү сайн хангана гэж үзэж байлаа. Гэтэл Европын санхүүгийн хямрал нь өртэй амьдрал бол эдийн засгийн хөгжлийн шилдэг зам огт биш гэдгийг нэгэнт харууллаа. Эрт орой хэзээ нэгэн цагт бүх юмны өрийг төлөх болдог. Тиймээс гадаад өр зээлийн багахан түвшинг хадгалах гэсэн нь өөрийгөө зөвтгөж буй зүйл юм.