БНАрдчилсан Конго Улсад хийж байгаа иргэний дайн дэлхий даяар сая сая гар утас, компьютер хэрэглэгчэдэд хор уршигтай болж мэднэ. Тус улсад олборлож байгаа танталыг орчин цагийн техникийн үйлдвэрлэлд хэрэглэдэг. Конго улсын байдал орон нутгийн мөргөлдөөн огт хамаагүй маш олон хүний амьдралд нөлөөлөх асуудлыг эргэцүүлэн бодоход хүргэв.

БНАрдчилсан Конго Улсад цуст ажиллагаа өдрөөс өдөрт гаарч байна. Түүнийг омог хоорондын дайсагнал хэмээн үзэж байгаа боловч байгалийн нөөцийн төлөө дайн хийж байна гэж зарим шинжээч үзсэн. Босогчид стратегийн ач холбогдолтой Гома хотыг булаан эзлээд цаашид давшлах төлөвлөгөөтэй байна. Үндэсний арми одоогоор тэдэнд зохих цохилт өгч чадахгүй байна.

15 жилийн тэртээх хэрэг явдал одоо энд давтагдаж байна. Тэр үед Конгогийн туухий эдийн баазыг булаан эзлэхийг бусад улс орон оролдов. Одоогийн нэгэн адил орон нутгийн босогчдыг ашиглажээ. Ардчилсан Конго Улс нефть, алт, алмаз эрдэнэ, уран, кобальт болон өөр төрлийн ховор төмөрлөгийн томоохон орд газруудтай арван улсын тоонд ордог. Хосгүй тантал тэдгээрийн дотор байна.

Түүнийг цөмийн эрчим хүч, компьютерийн техник, гар утасны үйлдвэрлэлд хэрэглэдэг.Эрэлт нийлүүлэлтээс эрс давсан юм. Сүүлийн хэдэн арван жилд танталын үнэ хэд дахин нэмэгдэв. Үйлдвэрлэгчид их хэмжээний тантал нөөцлөсэн учир тус улсад танталын олборлолт түр зогсоох нь сүйд болохгүй. Гэвч байдал түгшүүртэй байна. Эрдэмтэд орлох төмөрлөг эрж эхлэсэн гэж «АЛОР»  компанийн захирал Сергей Хестанов тэмдэглэн хэлээд

«Тантал ховор төмөрлөгийн тоонд ордог. Дээлхийд түүний орд газар цөөхөн. Зах зээлд нийлүүлэлт багасав. Сүүлийн үед ховор төмөрлөгийн өртөг нэлээд нэмэгдсэн. Энэ нь судлагчдыг ийм элементийг тэнгисийн уснаас авахад тухирав. Ийм үйлдвэрлэл их зардалтай. Танталын үйлдвэрлэл тасалдвал нийлэгийг үйлдвэрлэх юм. Цахим аж үйлдвэр их хэмжээний тантал хэрэглэж байна. Мөргөлдөөн нэг жилээс хэтрэхгүй бол дэлхийн аж үйлдвэрт онцгой хохирол учрахгүй» гэв.

Гэвч Конгод мөргөлдөөн хэр удаан үргэлжлэхийг таамаглахад хэцүү. Түрүүчийн сөргөлдөөн хэдэн жил үргэлжлэсэн билээ. Дэлхийн өөр олон цэгт нөөцийн төлөө бас тэмцэж байна. Жишээ нь саяхан Судан, Өмнөд Судан байлдан дайтах ирмэгт тулав. Одоо тэдгээр нь  Бээжин, Вашингтоны сөргөлдөөний талбай болсон. Хятадаас олон тэрбум доллар оруулж, баялаг Африк тивийг идэвхтэй эзэмшиж байгааг нийтээр мэднэ.

Тэр ч байтугай тус улс Африкийг гадаад бодлогынхоо стратегийн чиглэл болгожээ. Өнгөрсэн онд АНУ-ын идэвхтэй дэмжлэгээр тусгаар тотносон Өмнөд Суданд ч нефтийн орд газрууд байгаа. Харин нефтийг дан Суданыг л дамжин нийлүүлж болно. Иймээс нефть дамжин өнгөрөх асуудал олборлолттой нь адил чухал болсон.

Дашрамд хэлэхэд Хятад дээд зэргийн технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардагдах ховор төмөрлөгийн экспортыг хязгаарлаж эхлэсэн тухай зарим түнш нь өгүүлэв. Стратегийн ач холбогдолтой түүхий эдийн 97 хувь нь БНХАУ-д ногдож байна. Номхон далайд олж илрүүлсэн ховор төмөрлөгийн нөөцийг эзэмшиж эхлэвэл байдал өөрчлөгдөх бололтой. Гэвч хятадын монопольт байдал үйлдвэрлэгчдийг түгшүүлсээр байгааг Алс Дорнодын хүрээлэнгийн профессор Яков Бергер тэмдэглэн хэлээд

«Нөөц хязгааргүй биш учраас Хятад мөн төрлийн түүхий эдийн олборлолт, худалдааны хувь хэмжээ тогтоов. Энэ нь ямар ч улсын хувьд хэвийн бодлого юм. Гэвч Хятад эдгээр хувь хэмжээг гадаад эдийн засаг, гадаад улс төрийн зорилгоор ашиглаж байгаа нь тод зүйл юм» гэлээ.

Дэлхийн хүн амын тоо түргэн өсөн нэмэгдэж байна. Хүн төрөлхөтнийг эрчим хүч, өргөн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хангах асуудал эн түрүүнд гарав. Олон улс орны хувьд нөөцдөө хяналт тавих нь амь мэнд гарахад нөлөөлөх хүчин зүйл болсон. Энэ нь элитэд хяналтгүй баяжих боломж олгож байна. Иймээс байгалийн нөөцийн төлөө дайн гаарах бололтой.