Парист Аркадий Дворкович «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага өгөв. Францын нийслэлд Оросын дэд ерөнхий сайд Екатеринбургийг ЭКСПО-2020 олон улсын үзэсгэлэнг хүлээж авахыг санаачилсан хотын хувьд танилцуулав.

Асуулт: Өнөөдөр Та Екатеринбургийг ЭКСПО-2020 олон улсын үзэсгэлэнг хүлээж авахыг хүссэн хотын хувьд танилцууллаа. Европ,Азийн уулзарт орших бүс нутгийн нийслэл сонгон авагчдын анхаарлыг юугаараа татах вэ?

Дворкович: Бид томоохон үйл явдлаар манай орны янз янзын өнцөг булангийг дэлхийд танилцуулж байна. Москва,Санкт-Петербургаас гадна одоо өвлийн Олимпийн наадмыг зохион явуулах Сочийг танилцуулаад байна. Түүнчлэн Владивостокыг үзүүлж танилцуулав. Энд Ази Номхон далайн эдийн хасгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болсон. Ирэх онд Казань хотыг сонирхуулна. Дэлхийн оюутны спортын наадам хотод болно. Түүнчлэн зургаан жилийн дараа дэлхийн хөл бөмбөгийн аврага щалгаруулах тэмцээнийг хүлээж авах бас найман хотоо танилцуулах юм.

Үнэн чанартаа манай 12 хотыг дэлхийд нэртэй болгоно. Миний бодоход Европ Азийн уулзар дээр орших Екатеринбург ч сонирхол татна. Энэ нь ШУ,боловсролын олон төв, оюутан эрдэмтэнтэй хот юм. Энд томоохон олон компани хамгийн шинэ технологиэ бодит үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Түүнээс гадна Екатеринбург логистикийн үүднээс маш тохиромжтой газарт оршиж байгаа болохоор Европ Азийн хооронд бараа бүтээгдэхүүн шилжих замын томоохон зангилаа болсон. Энэ нь бас нэг чухал хүчин зүйл юм. Екатеринбург бизнес ба бизнесийг эрчимтэй хөгжүүлэх чадавхитай учир амжилт гаргаж мэднэ.

Асуулт: ЭКСПО-2020 олон улсын үзэсгэлэнгийн «Дэлхийн оюун» урианы агуулгаар Та Екатеринбургийн хөгжлийг хэрхэн үзэж байна вэ?

Дворкович: Үндсэн гурван сэдэв бий. Анхандаа ШУ-боловсролын сэдвийг дурдая. Уралын улсын их сургууль хөгжлийн өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хийгээд хөрш зэргэлдээ ба алсын гадаад орнуудын оюутнуудыг оролцуулан олон улсын эрдэм шинжилгээний ба боловсролын төвийг их сургуульдаа төлөвшүүлж байна. Ойрын таван жилд их гадаадын илүү олон багш, профессор, эрдэмтэн их сургуульд ажиллана гэж найдаж байна.

Тэгснээр тэргүүлэх их сургуулийн нэг болох юм. 2 дахь сэдэв нь логистик юм. Екатеринбург европын ба азийн орнуудын бүс нутаг дундын нэгэн төв болох ёстой. Энэ нь «дэлхийн оюуны» чухал хэсэг билээ.3 дахь нь аж үйлдвэрийн сэдэв юм. Дэлхийн компаниудын төслүүдийг Екатеринбургад хэрэгжүүлнэ. Нисэх онгоцны үйлдвэрлэлтэй холбоотой «Боинг» ба нисэх онгоцны бусад үйлвэрлэгчийн төлөө титаны үйлвэрлэлийн төсөл тэдгээрийн дотор байна. Түүнчлэн эрчим хүчин, анагаах ухааны технологийн хүрээнд олон төслийг хэрэгжүүлэх юм.

Асуулт:Эдүгээ Орос улс Евразийн эдийн засгийн орон зайн саналыг хэрэгжүүлж байна. Энэ орон зайг 1957 оны 3-р сарын 25-ны Ромын гэрээтэй харшуулж болох уу?

Дворкович: Бид гаалийн холбоо болон илүү өргөн хүрээтэй Евразийн эдийн засгийн орон зайг төлөвшүүлж байна. Евразийн холбоо иж бүрэн зармыг үндэслэв. Юуны түрүүнд гаалийн нэгдсэн орон зайг төлөвшүүлж дараа нь хүмүүс, капитал саадгүй шилжиж хөдлөх, техникийн зохицуулалтын нэгдсэн стандарт, шаардлагыг даган мөрдөх орон зайг байгуулна. Эцэст эдийн засгийн хууль тогтоомж ув тэгш болно. Энэ талаар бид олон улсын түүний дотор ЕХ-ны туршлагыг үндэслэж байна.

Онцлог нь ямар байна вэ гэвэл энэ нь ЕХ-той нягт харилцвал Атлантын далайгаас Номхон далай хүртэл нэгдсэн орон зайг бий болгох илүү өргөн цар хүрээтэй төсөл юм. Иймээс бид Евразийн холбоо болон ЕХ-той нэгдсэн орон зайг төлөвшүүлэхийг сонирхож байна. Энэ нь тус төслийн гол онцлог юм.

Асуулт:Евро бүсийн хямрал Оросын байдалд тийм их нөлөөлсэнгүй. Тогтонги байдлыг яаж хангав? Хэтдээ оросын валют нөөцийнх болох уу? Гаалийн холбоо нэгдсэн валюттай болох уу?

Дворкович:1-рт евро бүст хямрал үгүй гэж бид үзэж байна. Европт банкны өрийн хямрал гарсан юм. Евро бол сонирхол татах тогтонги валют хэвээр байна. Энэ нь бидэнд их тааламжтай. Юу гэвэл ЕХ-той улам найдвартай хамтран ажиллах, эрсдлээс сэрэмжлэх боломж олгож байна. 2-рт рублийн ханш юуны түрүүнд төсвийн бодлого, банкны системийг зохицуулах хатуу дүрмийн ачаар үнэхээр улам тогтвортой болсон. Төв банк мөнгөний бодлогын санхүүгийн бие даасан зохицуулагч боллоо.

Ийм үйл ажиллагаа чухам санхүүгийн тогтвортой байдлыг хангахад л чиглэгдсэн юм. Туунээс гадна эдийн засгийн өсөлтийн сайн хурдцыг хангаж амжсан. Өсөлт жилд бараг 4 хувь болов. Энэ нь манай рублийн эрэлтийг нэмэгдүүлэх боломж олгосон. Гэвч их хэмжээний капитал гадагшаа гарч байгаа нь манай валютад зохисгүй нөлөө үзүүлж байна. Ойрын үед хамгийн гол нь хөрөнгө оруулах уур амьсгалыг сайжруулж, рублийг оросын оршин суугчид төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдад сонирхолтой болгох хэрэгтэй. Энэ нарийн түвэгтэй зорилтыг биелүүлж болно.

Олон улсын санхүүгийн төвийг байгуулах төсөл, томоохон компаниудын хувьчлал, эрчим хүчний түүхий эдийн биржийн худалдааны хөгжил зэрэг хүчин зүйл рублийг бүс нутгийн нөөцийн валютын нэг болгож мэднэ. Гаалийн буюу Евразийн холбооны орнууд нийтийн валюттай болох эсэхийг одоогоор мэдэхгүй байна. Хэлэлцүүлэг аль хэдийнэ эхлэсэн. Үүнтэй холбоотой давуу тал ч, эрсдэл ч байгаа. Миний бодоход нийтийн валюттай цаг болсныг бүгдэд мэдээлнэ. Одоогоор ийм шийдвэр гараагүй.