Токиогийн эрдэнийн дэлгүүр болох гэж байгаа шинэ жилийн баярыг алтлаг өнгө аястай болгохыг хүсэгчдэд зориулан цэвэр алтаар хийсэн сүлд модыг санал болгосон тухай өчигдөр японы хэвлэл мэдээллээ. 40 кг цэвэр алтаар хийсэн сүлд модны мөчир дээр Микки Маус, Тинкер Белл, Золушка зэрэг Диснейн нэрд гарсан баатарудыг сийлэн хийжээ. Мод 2,4 метр урт, 1,2 метр өргөн байна. Үлгэрийн эдлэл 4,2 сая долларын үнэтэй. Энэ нь зөв зохистой үнэ хэмээн дэлгүүрийн худалдагчид үзэж байна. Диснейн хүүхэлдэйн киноны 20 баатар бүхий жижиг 25 см өндөр алтан сүлд мод энд бас худалдаж байна. Түүнийг 243 мянган доллароор худалдан авч болно. Том алтан сүлд модыг аваагүй. Харин жижиг алтан сүлд модыг худалдан авч эхлэсэн гэж дэлгүүрийн менежер Томоко Исибаси мэдээлжээ.