Тайваний эрх баригчид аралд айлчлах зөвшөөрөл Далай ламд олгохоос татгалзав. Энэ нь Бурханы шашинтнуудын тэргүүнийг урисан орон нутгийн эмэгтэйчүүдийн байгууллагын жигшэл зэвүүцэл төрүүлэв. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбооны Тайваний салбарын тэргүүн, Тайваний дэд ерөнхийлөгч асан Аннет Лу Далай ламын айлчлалыг хориглосон улс орныхоо удирдлагын шийдвэрийг тайлбарлав. Одоогийн удирдлага Бээжингийн зэвүүцлээс эмээж байна гэж тэрээр мэдэгдлээ. Бээжин Далай ламыг БНХАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бусниулахыг санаархсан салан тусгаарлагч хэмээн үзэж байна.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр эмэгтэйчүүдийн холбоо Далай ламыг 12-р сард Тайбэйд болох бүс нутгийн бага хуралд оролцохыг урисан билээ. Тайваний ГХЯ-ны төлөөлөгч мөн айлчлалыг хориглосныг батлав. БНХАУ ийм шийдвэр гаргахад нөлөөлсэн гэсэн үзэл санааг дипломат ажилтан няцаав. «Таарамжгүй цаг үеийг сонгож авсан байна» гэж Тайваний ГХЯ-ны төлөөлөгч Франс Пресс агентлагад өгсэн ярилцлагдаа тайлбарлан хэлжээ. Урьд 2008 онд Далай лам Тайваньд айлчлах бодолтой байсан. Тэр үед ч таагүй өдөр хугацаа сонгож авсан хэмээн арлын засгийн газар үзсэн билээ. Үүний хамт Бурханы шашинтнуудын тэргүүн 2009 онд Тайваньд хүрэлцэн очиж, буяны ёслол үйлдсэн юм. Тэр үед Тайвань маш хүчтэй далайн салхинд нэрвэгджээ.