БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао Тайланд руу хурдан төмөр зам тавих төслийг гойд сонирхов. Тэрээр төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Тайландын ерөнхий сайд Йинглак Чиннаваттэй авч үзэж хэлэлцлээ. Энэ төмөр зам Тайландыг БНАСАУ-тай шууд холбох учир хятадын талаас түүнийг их сонирхож байна. Тайланд гадаадын компаниудыг төслийн хэрэгжэлтэд оролцуулах болзолыг тодорхойлоогүй байна. Зүүн-хойд Нонгхаед тайландын төмөр зам Лаос улсаас тавьж буй төмөр замын сүлжээнд нэгдэх ёстой. Хятадаас зээл олгох болзолоор 7 тэрбум долларын өртөг бүхий төслийг хэрэгжүүлж эхлэв. Вьентьяныг хятадын хилтэй холбох лаосын төмөр замыг 2018 онд тавьж дуусгахаар төлөвлөжээ.