Энэ оны 5-р сард нислэгийн үеэр оросын SSJ-100 онгоц сүйдсэн ч Индонезийн иргэний нисэх хүчний газраас энэ нисэх онгоцонд сертификат олгосон тухай оросын «Ведомости» сонин онгоц үйлдвэрлэгч «Сухойн иргэний нисэх онгоцууд» компанийн мэдээллийг үндэслэн бичжээ. Тэгснээрээ Жакарт оросын SSJ-100 онгоцудыг Индонезид «хязгааргүй» нийлүүлэхийг зөвшөөрөв. Одоо Зүүн-өмнөд Азийн анхны захиалагч-индонезийн Sky Avation нисэх онгоцны компанид онгоцоо нийлүүлэхэд бүрэн бэлэн байна гэж компани мэдэгдлээ. Энэ оныг дуустал оросын «Сухойн иргэний онгоцууд» компаниос анхны онгоцоо Индонезид энэ оныг дустал нийлүүлнэ. Үүний өмнө оросын компани SSJ-100 онгоцуудаа индонезийн Sky Avation компанид 12, Kartikaд 20 нисэх онгоц тус тус нийлүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.