БНАСАУ сансрын хөтөлбөрөө хөгжүүлж, шинэ хиймэл дагуулууд хөөргөх төлөвлөгөөтэй байгаагаа батласан тухай өчигдөр Солонгосын төв цахилгаан агентлагаасс (ЦТАК) тараасан мэдээлэлд өгүүлжээ. Түүнчлэн БНАСАУ олон улсын хууль тогтоомжоор батлагдсан сансрын уудмыг ашиглах эрхээ хэрэгжүүлнэ гэж мэдээлэд өгүүлсэн байна. Энэ оны 4-р сард БНАСАУ хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөсэн тухай мэдээлсэн билээ. Тэгснээрээ баллистик технологийг ашиглан алсын тусгалтай пуужин хөөргөхийг Пхеньяд хориглосон НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчсэн юм. Тус хөөргөлт амжилтгүй болсныг БНАСАУ-ын албан ёсны бүлгийнхэн хүлээв.