Палестинчууд Газын зурвасын байдлыг зохицуулахад чиглэгдсэн Орос улсын хүчин чармайлтыг өндөр үнэлж байна гэж Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасын Оросын ерөнхийлөгч Владимир Путинд явуулсан илгээлт бичигт өгүүлжээ. Аббасын онц эрхт төлөөлегч Салех Раафат захидлыг Москвад авчирэв. Тэрээр «Оросын дуу хоолой» радиод өгсэн жич ярилцлагдаа Палестины удирдлага Москвагаас НҮБ-ын АЗ-д идэвхтэй хүчин чармайлт гаргасанд талархаж байгааг илэрхийлэв. Үүний ачаар шаантаг газарт цэргийн ажиллагаагаа зогсооход Израилийг албадсан тогтоол гаргасан юм. Израилийн хүний эрх хамгаалагч Исраэль Шамир ч гал зогсооход оруулсан Оросын хувь нэмрийг онцлов. Тэрээр манай радио станцад бас ярилцлага өгч, ОХУ Израилийг буруушааж, байлдааны ажиллагааг зогсоохыг шаардсан НҮБ-ын АЗ-ийн цорын ганц гишүүн болсон.Харин АНУ ба түүний холбоотнууд эл асуудлаар ийм шийдвэр гаргах ажиллагааг тасалдуулан зогсоосон билээ. Египетийн зуучлалаар батласан гал зогсоох тухай хэлэлцээр лхагва гаригийн орой хүчин төгөлдөр болсон юм.