«Өвөр Байгалийн нэвтэрхий толь бичиг» редакци-эрдэм шинжилгээний төвөөс «Олон улсын харилцаа холбоо» төслийн анхны боть номыг Чита хотод анх удаа танилцуулав. Боть номд 1689 онд байгуулсан орос-хятадын анхны Нерчинский гэрээнээс аваад бүс нутгийн олон улсын харилцааны түүхийн үйл явдлуудыг нэгтгэжээ. Эдгээр материал Өвөр Байгалийн хязгаарын олон улсын эдийн засаг, хүмүүнлэгийн солилцооны асуудал, юуны түрүүнд орос-хятад, орос-монголын хил орчмын хамтын ажиллагааны нэн чухал үйл явдлуудыг бүрэн тайлбарлан тодорхойлох боломж олгож байна гэж номын зохиогчид үзэж байна. Нэлээд олон мэргэжилтэн 2010 оны 10-р сараас боть ном дээр ажиллаж эхлэжээ. «Өвөр Байгалийн нэвтэрхий толь бичиг» төслийг 1997 оноос хэрэгжүүлж байгаа хийгээд нийт 28 боть ном хэвлэн гаргаад байна.