Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудыг багтаасан газрын зураг бүхий шинэ паспорт Хятадад гаргажээ. Энэ нь Филиппиний эрх баригчдын зэвүү хүргэв. БНФилиппин Улс шинэ маягийн паспортад Хятадын цэглэсэн шугамаар заасан хилийг эрс эсэргүүцэж байна гэж ГХ-ийн сайд Альберт дель Росарио мэдэгдлээ. Филиппиний нутаг дэвсгэрийн нэг хэсэг, усан цээлийг мөн хил хамрасныг тэрээр тэмдэглэв. Энэ хууль бус хил Хятад олон улсын хууль тотоомжийг зөрчин тэнгисийн нэмэлт нэг хэсгийг өөртдөө ногдуулсныг тусган харуулж байна гэж дипломат ажилтан хэлэв. Вьетнамын эрх баригчид ч хятадын шинэ паспортыг эсэргүүцэв. Эдгээр паспорт олон улсын стандартад нийцэж байна гэж хятадын эрх баригчид хариулан мэдэгджээ. Хятад,Филиппиний санал Спратли арлуудын асуудлаар зөрөж байна. Эдгээр арлын эх газрын усан дорхи үргэлжлэлд их хэмжээний нефть, байгалийн хий байж магадгүй. Түүнчлэн Вьетнам, Малайзи, Тайвань Спратли арлуудын тойронд маргаан үүсгэв.