Израилийн эрх баригчид Тель-Авивэд суудлын автобусыг дэлбэлэх ажиллагаг зохион байгуулж гүйцэтгэсэн этгээдүүдийг баривчлав. Дэлбэрэлтийн уршгаар 29 хүн шархдаж бэртсэн билээ. Цагдаагийн газраас мэдээлснээр тэднийг террорын ажиллагаанаас нь хойш хэдэн цаг өнгөрсний дараа Иордан голын баруун эрэгт саатуулжээ. ХАМАС болон «Лалын Жихад»-тай хамссан бүлгийн гишүүд дэлбэрэлтийг зохион байгуулсан гэж израилийн аюулгүй байдлын алба мэдэгджээ. Израиль хүмүүсийн эсрэг террорын ажиллагаа явуулахаар бөмбөг хийж, Тель-Авивыг дайралтынхаа бай болгохоор шийдсэн гэж тэд мөрдөн байцаах ажиллагааны үеэр мэдээлэв. Зохион байгуулагчид нь террор үйлдэх израилийн иргэнийг хөлслөсэн юм. Түүнийг бас баривчилжээ. Хөлсний этгээд террорын ажиллагаа явуулснаа хүлээжээ.