Орос, Түрк улсууд Сири улсыг хямралт байдлаас гаргах улс төрийн арга замыг эрэхэд чиглэгдсэн хамтын хүчин чармайлтаа уялдуулан зохицуулахын төлөө байна гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ мэдээлэв. Анкарад ОХУ-ын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Михаил Богданов, Түркийн ГХ-ийн дэд сайд Феридун Синирлиоглу нар Сирийн байдлыг авч үзэж хэлэлцлээ. Дипломат ажилтнууд хүч хэрэглэх ажиллагаа үргэлжилж, Сирийн хүмүүнлэгийн байдал доройтсоор байгаад сэтгэл түгшснээ илэрхийлэв. 6-р сарын 30-ны Женевийн албан мэдээний заалтуудыг хэрэгжүүлэх замаар тус улсын байдлыг энх амгалан болгож мэднэ гэж Богданов онцлов. Энэ албан мэдээний дагуу цуст ажиллагааг бүрмөсөн зогсоож, үндэсний яриа хэлэлцээг эхлүүлэх ёстой.

Түүнээс гадна Анкарад уулзсан дипломат ажилтнууд Газын зурвас дахь Израиль, Палестины ХАМАС хөдөлгөөний хоорондын мөргөлдөөний асуудлыг хэлэлцсэн юм. Тэд Каирт хэлэлцээ амжилттай болж, Палестин, Израиль хоёр гал зогсоохоор тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.