Египетийн Үндсэн хуулийн Цэц ерөнхийлөгч Мухаммед Мурсид үл итгэх шийдвэр гаргах асуудлыг авч үзэж байна. Тэрээр тангаригаа зөрчиж,улс орныхоо хууль тогтоомжийн үндэс суурийг бусниулсан гэж шүүх засаглал зэмлэж байна. Өчигдөр Мухаммед Мурси онцгой эрх мэдлий нь батласан Үндсэн хуулийн шинэ тунхаглалыг зарлан мэдээллээ. «Ерөнхийлөгчийн батласан шийдвэр, хуулийг бүрэн төгс хэмээн үзэх ёстой» гэж тэрээр мэдэгдэв. Иймээс ийм хууль,шийдвэрийг даван заалдах буюу хучингүй болгох аргагүй. Олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр шүүх төрийн үйл хэргээс урван тэрслэх буюу өөр эрүүгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн түнчлэн Үндсэн хууль зөрчсэн ерөнхийлөгчэд үл итгэхийг зарладаг. Гэвч Египетэд Үндсэн хуулийн үйл ажиллагаа 2011 оны 3-р сард зогссон юм.

Түүнээс гадна ерөнхийлөгч Мурси Үндсэн хуулийн шинэчлэсэн тунхаглалыг батлаад «1-р сарын хувьсгалыг хамгаалах тухай хууль» нийтлэв. Энэ хууль ёсоор 2011 оны 1,2-р сард жагсагчдыг хөнөөсэн буруутнуудын хэргийг ахин шүүн таслах юм гэж өнөөдөр төрийн тэргүүний тамгын газрын албан ёсны төлөөлөгч Ясир Али мэдээллээ. Мөн түүнчлэн эсэргүүцэгчдэд халдаж, тэднийг басамжлан эрүүдсэн этгээдүүдийн хэргийг ахин шүүн таслах юм. Түүнээс гадна шинэ хууль ёсоор Хувьсгал хамгаалах прокурорын газар гэгчийг байгуулна. Мөн прокурорын газар «хувьсгалчдын алуурчдыг» шийтгэхээр бүх мужид ажиллаж эхлэнэ. Ерөнхийлөгчийн томилсон Египетийн шинэ прокурор Талаат Ибрагим Абдалла анхны захирамжаараа шүүхийн урьдын бүх шийдвэр тогтооллыг хүчингүй болгож, ерөнхийлөгч асан Хосни Мубарак ба ДХЯ-ны тэргүүн асан Хабиб аль-Адли нарын хэргийг ахин шүүн таслахыг санаачлав. 6-р сард тэднийг жагсагчдыг гэсгээн шийтгэсэн ялаар яллаж, насаар нь шоронд хорисон билээ.