Дэлхийн томоохон ховор төмөрлөг үйлдвэрлэгч, хориотой бараа тээвэрлэгч зах зээлийнхээ байдлыг журамлаж байна. Хятад улс салбарыг өөрчлөн байгуулах тусгай санг байгуулж байна. Хөрөнгө улсын төсвөөс гаргах юм. Сан орон нутгийн эрх баригчдын төмөрлөг хууль бус олборлохтой тэмцэх хүчин чармайлтыг дэмжиж, төмөрлөгийн үйлдвэрлэлээс экологид үзүүлэх зохисгүй нөлөөг аль болохоор багасгахад туслана.

Сүүлийн хоёр жилд Хятад экологийг бодож ховор төмөрлөгийн олборлолт ба экспортын хувь хэмжээг багасгав.АНУ, Япон болон европын орнуудын худалдан авагчид ийм тайлбарт итгэхгүй байна. Хятад бараа таваарын үнийг нэмэгдүүлэхээр нийлүүлэлтийг хязгаарлаж байна гэж тэд үзсэн юм. Салбарыг өөрчлөн байгуулах санг байгуулах нь маргаанд сөрөг талаас өөрийгөө хамгаалах нэг ёсны арга хэмжээ болсон. Тэр тусмаа Дэлхийн худалдааны байгууллага Япон, АНУ ба ЕХ-ны Хятадад тулгасан гомдолыг авч үзэж байна. Хятад дэлхийн ховор төмөрлөгийн зах зээлд нийлүүлэлтийн 90 хувийг хангаж, монопольт байдалд орж, хувь хэмжээг аминч зорилгоор ашиглаж байгаа нь илрэв.

Өөр нэгэн маргаан зэрэг үүсэв. 2011 онд гадаад орнуудын гаалийн албад Хятадаас нийлүүлсэн ховор төмөрлөгийн хэмжээ хятадын гаалийн экспортын тухай албан ёсны тоо баримтуудаас 2,2 дахин хэтрэснийг бүртгэв. Энэ нь бүх салбарыг сүйдэх аюултай гэж тэр үед Баотоу хотын ховор төмөрлөгийн компанийн ерөнхий захирал Лян Синфан үзсэн аж.

Байдлыг журамлахын тулд Ховор төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоог Хятадад байгуулжээ. Холбоо хууль бус олборлогчдыг зайлуулав. Түүнээс гадна Хятад монопольт улсын хаягийг арилгахын тулд ховор төмөрлөгийн экспортоо олон чиглэлтэй болгохыг зарлав. Тус улс америкийн Molycorp, австралийн Linus компаниудтай үнэн хэрэг дээр өрсөлдөхэд бэлэн байна. Одоогоос 10 жилийн өмнө эдгээр компани Хятадтай өрсөлдөхийг оролдсон билээ. Тэр үед оролдлого нь дампуурсан гэж шинжээч Василий Кашин тэмдэглэн хэлээд

«Хятад хямд экспортоороо эдгээр компанийн олборлолтыг сөнөхэд хүргэв. Тэдгээр олборлолт ашиггүй болсон учир бүх уурхайгаа хаасан. Одоо дэлхий даяар хуучин уурхайг сэргээж, шинэ уурхайг нээж байна. Япон ийм нөөцтэй Монгол улстай хэлэлцээ идэвхтэй хийж байна. Хятад хатуу хувь хэмжээний хүрээнд экспортын хязгаарлалтыг хэвээр хадгалах бодолтой байна. Тэгэхдээ дэлхийн ховор төмөрлөгийн зах зээлд үүрэг нь сулрахыг зөвшөөрсэн» гэв.

Гэвч энэ нь зөвхөн тактикын арга зам байж болзошгүй. Хөвөр төмөрлөгийн экспорт Хятадын хувьд улс төр, эдийн засгийн хүчирхэг арга хэрэгсэл болсон. Японы ба өрнөдийн орнуудын гомдолын зорилго эцэст Хятадыг ийм арга хэрэгсэлгүй болгоход оршино гэж Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Александр Салицкий хэлээд

«Их амжилт гаргаж байгаа Хятадыг санаатайгаар тогтоон барих бодлого үүгээр илэрч байна. Өрнөдийнхөн тус улс дэлхийн худалдааны хүрээнд тэргүүлж, санхүүгийн талаар дорвитой байр суурьтай болсонд их дургүйцэж байна. Хятадын амжилт болон тэргүүлэх үүрэг бидэнд огт хэрэгүй таагүй зүйл гэдгийг өрсөлдөгчид нь мэдүүлсэн» гэлээ.

Гэвч эл асудал нэн чухал ач холбогдолтой. Ховор төмөрлөг лазер, радар, цахилгаан соронзон зэвсгийн үйлдвэрлэлд гол үүрэг гүйцэтгэдэг. Ховор төмөрлөг нисэх оногоцны аж үйлдвэр, цахилгаан, шатахууны хэрэглээг хослуулсан машины эд анги болон «ногоон технологид» хэрэглэж байна. Энэ зах зээлд худалдагч, худалдан авагчдын худалдааны дайн дэгдэх угтвар нөхцөл бий. Хятад ийм дайнаас зайлсхийж чадахгүйгээ ойлгож байна. Иймээс худалдан авагчдаас худалдааны дайн дэгдээвэл өөрийгөө хамгаалах бамбай болох зохион байгуулалтын арга хэмжээ авч эхлэв.