2012 оны 12-р сарын 21 ний өдөр айсуй явна. Галав юүлэхэд итгэсэн орос хүмүүсийн дунд бункэрын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.

“Известия” сонинд “Делюкс Бункер” компаний ерөнхий захирал Артур Толасовын мэдээлснээр, түүний компани нь жил бүр Москвад хувь хүмүүст зориулан газар дор 10 орчим хоргодох байр барьдаг байна. Сүүлийн 11 сар тэд 20 ийм байгууламжийг барьжээ.

Галав юүлэх ч юм уу, үгүй ч юм уу, юутай ч аюулаас нуугдах нь аминд өлзийтэй гэж Толасов ярьж байна. Тэрээр үйлчлүүлэгчдийнхээ гол тавих шаардлагыг олон үйл ажиллагаатай газар доорх хорогдох байр гэдгийг цохон тэмдэглэв. Энхийн цагт тэрхүү барилга нь биеийн тамирын зал, номын сан, машины зогсоолын, тэр ч бүү хэл усан бассейны үүрэг гүйцэтгэж болох аж.

“Спецгеопроект” компаний захирал Данила Андреев сурвалжлагчтай ярилцахдаа, газар доорх бункерыг хүмүүс олонтоо сонирхох болсон тухай ярьж байлаа.Тэр өөрийн хоргодох байруудыг бүр Израиль болон Ойрхи-Дорнодын орнууд руу экспортлодог байна.

“Нормапроект” компаний захирал Александр Бессмертный ярихдаа, энэ жил хэдэн арван хүн хоргодох байр бариулахаар хандаж байсан гэлээ. Ийм тохиолдол урд жилүүдэд гарч байгаагүй гэж тэр ярьлаа. Гэхдээ нэг ч хүсэлт нь гэрээ хийхэд хүргээгүй гэнэ. Яагаад гэвэл, Бессмертный үйлчлүүлэгчдийг галав юүлэхгүй, тийм юм болохгуй гэдгийг тайлбарлаж өгчээ.

Тэгвэл “Ковчег-Н “компани Уфад галав юүлэхийн өмнө VIP зэрэглэлийн 745 хоргодох байр барьж байгуулжээ. Уг барилгыг барихын өмнө ирээдүйн оршин суугчдын дор хаяж 200-гаас нь хүсэлт авах ёстой байлаа. Гэтэл тэдний дөнгөж 30 нь зөвшөөрч, төслийг зогсонги байдалд оруулжээ.