Газын зурвас болон Сири улс эдгээр нь байнгын цэргийнхний эсрэг хар захаас зэвсгээр хангагдсан бүлэглэлүүд сөргөлдөх хамгийн соргог жишээнүүд. Үүнийг зогсоох юм уу, орон нутгийн эдгээр дайнуудын гарах үелзэлийг Олон улсын зэвсгийн худалдааны тухай гэрээний туслалцаатай багасгаж болох юм. Гэвч энэхүү удтал хүлээсэн баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаа болсонгүй. Өрнөдийн орнууд, яагаад ч юм бэ, үүнд Орос улсыг буруутгаж байна.

Өнгөрсөн 7-р сарын турш Нью-Йоркд НҮБ-ын ивээл дор Олон улсын зэвсгийн худалдааны гэрээ байгуулах бага хурал болж өнгөрснийг сануулъя. Энэхүү баримт бичгийг зэвсгийн үйлдвэрийн тэргүүлэгч болон импортлогч орнууд :АНУ, Орос улс, Хятад дэмжээгүй.Европын хэвлэлүүд Орос улсыг гэрээний “шинэ заналхийлэл” гэж нэрлэж байсан.

Сонирхуулахад, АНУ-ын төлөөлөгчид одоогийн байдлаар уг гэрээг хүлээн авах механизмыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй юм. Франц, Их Британи Олон улсын зэвсгийн худалдааны тухай гэрээг хоёр, гурван саналаар батлах саналыг тавьж байна. Гэтэл АНУ зөвшилцөх ажиллагааг цаашдын бага хуралд тэдний оролцохгүй байх болзол мэт тулган шаардаж байна.

Гэрээний гол санаа өөрсдийн хүн амын эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулж байгаа дэглэмүүдэд хуягт техник, байлдааны буу болон зэр зэвсгийн худалдаанд хориг тавих явдал юм. Орос улс одоогийн боловсруулсан энэхүү баримт бичиг нь хэт даврагсад болон алан хядагчдын зэвсэг нийлүүлэлтийг арилгаж чадахгүй гэж үзэж байна.

Тиймээс Орос улс зэвсгийн наймаа эрхэлдэг албан ёсны оролцогчдын тоог дээд зэргээр хязгаарлах саналыг тавьж байна гэж Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны  хүрээлэнгийн эрдэм-шинжилгээний ажилтан Игорь Хохлов тэмдэглээд

«Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хамгийн гол зүйл бол хоригт ороогүй хууль бус зэвсгийн худалдаа нь зэсвгийн нууц наймаа болж хувирахаас урьчилан сэргиилж байна. Орос улсын зарчмын энэхүү санал нь төрөөс зөвшөөрсөн тийм бүтцүүдэд зэвсэг нийлүүлэхэд оршиж байна. Энэхүү схемэнд хувийн компаниудыг оруулмагц зэвсэг террорист байгууллагууд, алан хядах гэмт хэрэгтэнүүдийн бүлэгмүүдэд очиж байна» гэлээ.

Өрнөдийн орнууд чухамдаа гэрээний утга санааг таалагдахгүй дэлгэлмээ устгах зэвсэг болгон ашиглахыг завдаж байна. Ийм төрлийн сонголтын хязгаарлалтууд олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй зөрчилдөж, олон жилийн турш төгс биш хирнэ, бүрэлдэн тогтсон зэвсгийн системийн үндсийг нурааж байна.

Түүнчлэн, ЕХ-нд ЕХ-ны зэвсгийн экспорттой холбоотой сахилгын хууль хэрэгжиж эхлээд байна гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм. Энэхүү баримт бичгийг үндэслэн ЕХ нь Хятад, Иран, Сири, Мьянма, Судан, Узбекистан болон Белорусд ээлж дараалан европын зэр эзвсэгийг нийлүүлэхэд хориг тавьсан. Эдгээр орнууд нь Орос улсын цэрэг-техникийн хамтын ажиллгааны байнгын түнш улсууд юм. Брюссель өөрийн санаачилсан хуулийн механизмыг дэлхийн олон улсын гэрээний үндэс болгож шилжүүлэхийг хүсч буй нь илэрхий байна.

Харин хүчирхэг том гэрээнүүдийн хувьд бол жишээ нь 1992 оноос НҮБ-ын бүртгэл мэдээнд ердийн зэвсэг орж байжээ. Тэр үед экспорт, импортын зэвсгийн тухай баримт мэдээнүүдийг улс орнууд сайн дураараа өгч байжээ.Гэвч НҮБ-аас гаргасан албан ёсны мэдээгээр, НҮБ-ын гишүүн орнуудын 40 хүрэхгүй хувь нь зэвсгийн жил бүрийн бүртгэлд хамрагддаг ажээ.

Орос улс нь олон улсын гэрээгүйгээр бусад орнуудад экспортын нийлүүлэлтээ хийхийн өмнө болон хүлээн авагч тал авсны дараа ч олон шаттай хатуу хяналт явуулдаг. Ингэхдээ Орос улс нь олон улсын хоригт орсон улс орнуудад зэвсэг нийлүүлэх хязгаарлалтуудыг нарийн мөрдөдөг. Түүнчлэн, Орос улсыг “зэвсгийн наймааны тухай гэрээнд заналхийлж “ байна гэж буруутгаж байна. Хэрэг дээрээ бол энэхүү гэрээний тухай мэтгэлцээний бодит утга нь нийтийн өмнө нийгмийн санаа бодлоор тоглохоос илүүгүй л юм.