Сенкаку арлуудын тойрны байдал Япон, Хятадын хоорондын харилцааг мухардмал байдалд оруулав. Ийм байдлаас гарахын тулд хоёр орны дипломат ажилтан, улс төрчид цэцэн мэргэн тодийгүй нэлээд зоримог бодлого явуулах ёстой.

Бээжин, Токио хоёр сөрөг талаас л харилцааг хурцатгасан гэж үзэж, өөрий нь эндүүрлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь мухардмал байдлаас гаргах замын эрэлийг хүндрүүлсэн гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн шинжээч Андрей Иванов үзэж байна.

«Япон Сенкаку арлуудыг улсын мэдэлд авах тухай 2012 оны 9-р сарын эхээр зарлан мэдээлснээрээ хоёр талын харилцааг эрс доройтоход хүргэсэн гэж Хятад үзэж байна. Хятадын шинжээч, сэтгүүлч, дипломат ажилтнуудтай уулзаж ярилцсныхаа дараа ийм дүгнэлт хийлээ. Гэвч 2010 оны 9-р сард хятадын загас агнуурын завь японы эргүүлийн жижиг хөлгийг Сенкаку орчимд мөргөсэн хэрэг явдал хоёр талын харилцааг хурцатгасныг хятадын тал умартсан байна.

Мөн будлиан маргаан үүсгэсэн арлуудын эх газрын усан дорхи үргэлжлэлд байгалийн хийн орд газруудыг эзмших асуудлаар Япон, Хятад хоёр хэлэлцээ хийж байсан үед гарсан нь тэмдэглүүштэй. Дараа нь хэлэлцээ тасалдан зогсов. Бээжин хэлэлцээг амжилттай дуусгахыг ямар нэг шалтгаанаар сонирхолгүй зориуд өдөөн хатгасан гэж Токио үнэлсэн байх. Хятадын эрх баригчид загасчдын өдөөн хатгах ажиллагааг сэрэмжлэх болон энэ онд Японы эсрэг олон нийтийн цуглаан жагсаалыг зогсоох аргагүй байсанд Токио итгэхгүй байна» гэлээ.

Сенкаку (Дяоюйдао) арлуудын эргэн тойрны маргаан хурцдсан явдал хятад-японы харилцаанд мэдэгдэм цохилт өгч  Ази Номхон далайн бүс нутаг дахь Хятадын геополитикийн гол өрсөлдөгч - АНУ-д тус болсныг хятадын шинжээчид хүлээн зөвшөөрч байна. Хятадын улс төрчдийн Дяоюйдаог буцаахыг шаардсан хатуу мэдэгдлүүд болон хятадын эргүүлийн хөнгөн хөлөгүүд японы усан хил зөрчиж цөмрөн орсон явдал Япон дахь АНУ-тай цэргийн эвслийг бэхжүүлэхийн төлөө тэмцэгч хүчинд нэмэр болсон. Эдүгээ мөн эвсэл шинэ гишүүд тухайлбал Автралийг элсүүлэн өргөжүүлэх төдийгүй Хятадын эсрэг чиглэгдсэн нь улам тод томруун харагдаж байна гэж Иванов хэлээд

«АНУ Хятадыг хамтын хүчээр тогтоон барих зорилгоор холбоотнуудаа дайчлахдаа хятадын аюул гэгч улам ноцтой болсон тухай сэдвийг ашиглаж мэднэ. Харин Хятад ийм сэжгийг арилгахын оронд Япон ба Зүүн - өмнөд Азийн хэдэн улстай нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар улам хатуу байр суурь баримталж, ийм сэжгийг гаарулж байна. Хятадын өнгөлзлөгө түүх, хууль зүйн үүднээс үнэн шудрага ч байг. Гэвч цэргийн чадавхиа нэмэгдүүлснээрээ түншүүдээ айлгаж, АНУ-аар хамгаалуулахыг оролдоход хүргэж байна. Тэгснээр Хятад түншүүдээ өөрөө дайсан болгож байна» гэв.

Токиотой харилцаа цаашид доройтох нь Хятадын ашиг сонирхолд нийцэхгүй байгааг хятадын шинжээчид хүлээв. Үүний хамт хятадын олон нийтийн санал бодол байдлыг хэвийн болгох замд давагдашгүй саад болсон гэж эдгээр шинжээч үзэж байна. Суртал нэвтрүүлэг ба хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдийгүй хятадын генералууд олон нийтийн саналд нөлөөлж байна. Хятад шудрага ёсыг сэргээж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах эрх, чадалтай байна гэж сүүлийн үед генералууд улам чанга ярьцгаав.

Иймээс хятадын эрх баригчид маргаан үүсгэсэн арлуудыг буцаахыг арга буюу шаардаж  шаардлагаа зохих үйл ажиллагаагаар батлаж, хятадын далбаа мандуулах идэвхтнүүд ба их буутай хөлөг онгоцуудаа арлууд руу явуулж байна гэж хятадын шинжээчид өгүүлэв. Одоогоор ус шурших их буугаар хөлөг онгоцуудаа зэвсэглэжээ. Харин олон нийтийн саналтай нэгдсэн генералууд Японд ч байна. Тэдний саналыг дуулгавартай дэмжиж дагавал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ус шурших төхөөргөөр хамгаалах аргагүй гэж шийдвэрлэж мэднэ.