Москва хотод телевизийн хоёр дахь цамхагийг барьж байгуулна. Уг цамхаг алслагдсан дүүргүүдийг болон саяхан нийслэл хотод нэгдсэн нутгуудын радио-телевизийг хамрах юм. Одоогоор Москвагийн телевизийн нэвтрүүлгүүдийг Останкины телевизийн цамхаг хангаж байна.

Останкины цамхаг нь 1967 онд баригдасан. Тэр үед энэ нь хамгийн өндөр байгууламжинд ордог байсан төдийгүй, өндөр нь 540 метр юм. Гэхдээ оросын телевизийн мэндэлсэн өдрийг 1931 оны 10-р сарын 1-н гэж үздэг. Москвагийн телевизийн анхны нэвтрүүлгийг Холбооны яамны нэгэн жижигхэн дамжуулах радио узелээс явуулж байжээ. Тэр үеийн дэлгэцийн дүрс бүдэг, гэхдээ хүний төрхийг ялгаж болохоор байсан.

Гурван жилийн дараа телевизийн нэвтрүүлгүүд байнгын болсон. Нэг жилийн дараа оросын анхны хүлэээн авагч гарч иржээ. Телевиз нь улам түгээмэл болж байлаа. Засгийн эрх баригчид Москвад телевизийн тусгай радиостанцыг нээх шийдвэр гаргасан. Ийм станц нь баригдасан байлаа. Тэрхүү станц олон жил амжилттай сайхан ажилласан. 50-иад онд шинэ, илүү хүчтэй, өндөр телевизийн цамхаг шаардлагатай болж ирсэн.

Уг барилгын ажил дөрвөн жил үргэлжилсэн.Төслийг ерөнхий зохион бүтээгч Николай Никитин нэгхэн шөний дотор зохиосон гэдэг. Цамхагийг бат бэх дэлбээтэй, бүдүүн навчтай доош харсан сарваана цэцгээр дүрслэн харуулсан. Барилгын хийц нь: тэнгэрт тэмүүлэх асар том ган зүүг харьцангуй жижигхэн суурин дээр бэхлэсэн байна. Никитины санаагаар, их жинтэй конус хэлбэртэй суурь нь энэхүү цамхагийг найдвартай тогтоон барьж чадах байв.

Останкины цамхаг нь өвөрмөц, хосгүй ур хийцээсээ гадна, эх орны шинжлэх ухаан, техникийн томоохон ололт амжилтыг гэрчилж байлаа. Цамхагийн гол зориулалт нь Москва болон Москва орчмыг телевиз, радиогийн шууд нэвтрүүлгүүдээр хангах ёстой байлаа. Түүнчлэн, эндээс улс даяар теле дохиог өгч байсан. Энд цаг уурын албаны одон орон судлалын станц, үндсэн гол яам, тусгай газруудын радио телефон, холбооны систем байрлаж байсан.

Останкины телевизийн цамхагт тэдний ажилтанууд төдийгүй жуулчид ч орж болно. Жишээ нь, энд “Седьмое небо” алдартай ресторан байдаг. Эндээс Москва хотын гайхамшигтай дүр зураг харагддаг. Түүнчлэн, оросын нийслэлийг 200-300 метрийн өндрөөс нээлттэй болон хаалттай талбайнуудаас харж болох юм. Цамхагаар аялал зохион явуулдаг. Дашрамд сонирхуулахад, цамхагтай холбоотой нэгэн сонирхолтой уламжлал байдаг юм. Энэ нь цамхагийн оройд Орос улсын далбааг мандуулах уламжлал. Анх 1967 онд тус цамхагийг нээхэд төрийн далбааг мандуулж байсан.

Одоо Москва хотын алслагдсан дүүргүүдэд алдарт Останкины дүү нарыг байгуулна. Энэхүү баригдах цамхагийн эхний ээлжийг барих ажлыг эхлүүлээд байна. Дараа нь бусад цамхагуудыг барихаар төлөвлөж байна. Одоогоор тэдгээрийн тоо тодорхойгүй байна. Тэдгээрийн туслалцаатай теле болон радио дохио нь Москва болон Москва орчмын алслагдсан дүүргүүдийг хамарч байх юм.