Израиль ба Палестины ХАМАС хөдөлгөөн гал зогсоохоор тохиролцов. Тохиролцоо Газын зурвасаас нутаг дэвсгэрий нь пуужингаар харвасны хариуд явуулсан израилийн цэргийн ажиллагааг зогсоох ёстой.

Өчигдөр орой Египет, АНУ хоёрын зуучлалаар гал зогсоохоор зөвшилцэв. Израиль тэнгис, хуурай газар, агаараас явуулж байгаа цэргийн ажиллагаагаа зогсоох үүрэг авсан байна. Палестины бүлгүүд Газаас Израилийн эсрэг явуулах пуужин харвах, израилийн хилчдийг дайрахыг оролцуулан цэргийн ажиллагааг бас зогсоож байна.

Гэвч Египет, АНУ хоёрын зуучлалаар зохицуулсан «харилцан нам гүм» байх зарчмыг зөрчөөд байна. Гал зогсоохоор тохиролцсны дараагаар Газаас харвасан гурван пуужин Израилийн нутаг дэвсгэрт туслаа.

Газын зурвасын эсрэг израилийн цэргийн ажиллагааны уршгаар 160 палестин хүн амь үрэгдэж,1200 гаруй хүн шархджээ. Пуужин харвасны улмаас Израильд 5 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдав. Өчигдөр орой НҮБ-ын АЗ энгийн оршин суугчид амь үрэгдэж байгааг буруушаав. Гал зогсоох хэлэлцээр Газын зурвас ба Израильд хүч хэрэглэх ажиллагааг бүрэн зогсоох үр дүнтэй болно гэдэгт АЗ найдаж байна.

Дайн хийхийг хэн сонирхов? Дайнд хэн ялсан бэ? Стратегийн үнэлгээ, шинжлэлийн хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко энэ талаар санал бодлоо илэрхийлэн хэлэхдээ

«Энэ нь Израиль, «Ликуд», Нетаньяхугийн сонгуулийн өмнөх дайн юм. 2008 оны сүүлч,2009 оны эхээр явуулсан «Цутгамал хар тугалга» ажиллагаа бүрэн давтагдав. Тэр үед «Кадима» мөн ажиллагааг санаачилсан билээ. Одоо «Ликуд» Израилийн байр суурь, хүн амаа хамгаалах шийдвэр төгс байгаагаа харуулсан. «Ликуд», израилийн консерватив хүчин энэ удаагийн дайнд ялсан бололтой. Тодруулж хэлвэл цэргийн зорилгоор биш сонгуулийн өмнө байр сууриа бэхжүүлэх талаар ялсан» гэв.

Газад 11-р сарын 22-нд Үндэсний ялалтын өдрийг тэмдэглэх тухай зарлан мэдээлэв. Шаантаг газрын эрх баригчид бүх палестин хүнд хандан үйл явдлыг өргөн тэмдэглэж, түрэмгийллийн үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийлэхийг уриалав. Палестинчууд ялсан гэж болох уу? Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Долгов хэлэхдээ

«Хоёр тал сөргөлдөж ирсэн үед анх удаа палестины зэвсэгт отрядуудын пуужингууд Тель-Авив, Иерусалимд анх удаа хүрч тусав. Нийт 1500 гаруй пуужин Израиль руу харвасан. Палестины бүлгүүд цэргийн чадавхиа нэлээд нэмэгдүүлсэн гэж үзэж болно. Харин палестины тал ялаагүй. Сөргөлдөөн «хайнцах үр дүнгээр» төгссэн. Палестины асуудлын шийдвэр л шинэ мөргөлдөөн гарахаас сэрэмжлэнэ. Ийм шийдвэр гаргахгүй бол сөргөлдөөн цаашид улам хурцдана» гэв.

ХАМАС-ын удирдагч Халед Маашаль Каирт хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Израилийг эсэргүүцэх Палестинд зэвсгээр туслах хүсэлт арабын орнуудад тавьжээ. Тэрээр дэмжлэг түүний дотор санхүүгийн тусламж үзүүлсэн Тегеранд талархал илэрхийлэв.

Иранээс Газын зурваст зэвсэг нийлүүлэхийг хамтран эсэргүүцэнэ гэж АНУ-аас Израильд амлав. Хамгийн гол нь палестины бүлгүүдийн цэргийн чадавхийг сэргээхээс сэрэмэжлэх хэрэгтэй гэж Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.