ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков өнөөдөр сирийн хямралд улс төрийн шийдвэр гаргуулах үүднээс ажиллах шаардлагатай байна гэж мэдэгдэв. Түрк улс “Пэтриот” пуужингуудыг сирийн хил дээр байрлуулах төлөвтэй байгаа тухай асуултанд хариулахдаа, Рябков “эхлээд нарийн учрыг олох хэрэгтэй, дараа нь чухам юуны тухай яригдаж буйг тодорхойлох нь чухал” гэв. Брюссельд болсон сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр оросын дипломат хэлэхдээ, үүнийг Түркийн НАТО-гийн түншүүд ямар байдлаар хүлээж авах бол гэдгийг ойлгох хэрэгтэй гэжээ.

Лхагва гаригт Түрк улс нь НАТО-д албан ёсоор хандан сири улсаас хамгаалах зорилгоор “Пэтриот” пуужингуудын цогцолборыг тус улсад улсад байрлуулах тухай хүсэлтийг гаргасан. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдэлдээ, Түркийн хүсэлтийг ойрын үед хэлэлцэх болно гэж хэлсэн. Өмнө нь Герман пуужингийн “Пэтриот” цогцолборыг Түркэд хоёр, Голландад нэгийг олгохоор урьдчилан шийдвэрлэсэн.

Нөгөөтэйгүүр, Германы сөрөг хүчин ЗГ-ыг энэхүү асуудлаар Будестагийг тойрч гарч чадахгуй гэдгийг анхааруулж байжээ. ХБНГУ-ын зүүний намууд тус улсыг сирийн мөргөлдөөнд татаж оруулж байгаагийн эсрэг байна. Тэд Анкарагийн хүсэлтийг Түркийг сирийн тэнэсэн сумнаас аврахад хамгаалахад бус, харин ливийн адил нислэггүй бүс тогтооход оршиж байна гэж таамаглаж байна. Ингэхдээ энэ удаа НҮБ-ыг тойрч гарчээ.