ОХУ-ын Амур мужийн эрх баригчид хятадын Хэйхэ /Хэйлунцзян мужийн / хотын засгийн газрыг Орос улсын зуу гаруй иргэдийг хил дээр саатуулсан асуудлыг зохицуулж өгөхийг шаардав.Оросын талын хятадын түшмэлүүдэд илгээсэн албан ёсны захидалд, 11-р сарын 20-нд 100 гаруй оросын иргэд Хэйхэ хотод саатуулагджээ. Благовещенск хотод эргэж ирж чадсан хүмүүс хийсэн мэдэгдэлдээ, тэд Амур мөрний оросын эрэг дээр очихын тулд хятадын хилийн хяналтын албаныханд авилга өгөх ёстой болсон аж. Эцэст нь тэр өдрийн хамгийн сүүлийн оросын /хийлсэн завинд/ усан онгоцоор гуравхан хүн гэртээ буцаж иржээ.

Оросын тал мэдэгдэлдээ, Хэйхэ хилийн боомтонд байнга гадны хүмүүс байдагт түгшиж байгаагаа илэрхийлжээ. Амур мужийн эрх баригчид мэдэгдэлдээ, Хэйхэ боомтонд ОХУ ын иргэдээс дуугуй зөвшөөрч, хяналтын байгууллагад саад болохгүй тохиолдолд мөнгө татдаг тохиолдолууд гарч байсан гэжээ. Энэ нь хоёр талын гэрээнүүдийг ноцтой зөрчиж байгааг гэрчилж банай гэж уг баримт бичигт дурджээ.