Палестины ХАМАС хөдөлгөөний удирдагч Халед Машаль лхагва гаригт Израильтай түр эвэлэрэлийн гэрээ бйагуулсан явдал нь Палестиныг чөлөөлөхөд чухал алхам болсон гэв. Түр эвлэрэлийн гэрээний болзол нь “эсэргүүцэл үзүүлэх нь зөв сонголт байсан гэдгийг батлан харууллаа” гэж тэр хэвлэлийн бага хурал дээр хэллээ.Энэ нь Газын зурвасыг бүслэлтээс чөлөөлөх боломжийн эхлэл гэв. Энэ бол Палестиныг чөлөөлөх манай зам” гэж Машаль мэдэгдэв.

Лхагва гаригт Израиль болон газын зурвасыг удирдаж байгаа палестины ХАМАС хөдөлгөөн Египтийн зуучилснаар гал зогсоохыг зөвшөөрөв. Үүгээрээ тэд 150 палестин болон 5 израиль хүний амь насыг авч явсан найм хоног үргэлжилсэн мөргөлдөөнд цэг тавьлаа. Египтийн гаргасан мэдэгдэлийн дагуу, хоёр тал цэргийн ажиллагааг зогсоох үүрэг хүлээнэ. Энэ нь Израиль зарим нэг хувь хүний эсрэг ангуучлалаа зогсоох ёстой гэдгийг харуулж байна. Түүнчлэн, уг баримт бичигт, түр эвлэрэлийн гэрээ хүчин төгөлдөр болсны нэг хоногийн дараа Газын зурвасын хилийг нээх асуудлыг тохиролцох ёстой гэж заажээ. Энэ нь Газын зурвас руу болон тэндээс хүмүүсийн хөдөлгөөнийг болоод бараа таваарыг чөлөөтэй гаргах боломж олгоно.

Египетийн ерөнхийлөгчийн төлөөлөгч Эсам Хаддадын –Файнэншл таймс” сонинд өгсөн ярилцлагад, юуны түрүүнд палестины нутагт хүмүүнлэгийн тусламжийн нийлүүлэлтийг сэргээнэ гэжээ. Уг ажлыг израилийн талтай зөвшилцсөн . Газын зурваст нийлүүлэх бусад барааны талаар, тухайлбал, барилгын материалын нийлүүлэлтийг хожим зөвшөөрөх аж. Дэлхийн хамтын нийгэмлэг Израиль болон ХАМАС хооронд гал зогсоох тухай гэрээг сайшаан дэмжиж байна.