АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Израиль болон Газын зурвасын хоорондын мөргөлдөөнийг шийдвэрлэхэд болзошгүй нилээд хэдэн хувилбаруудыг эрэлхийлэх зорилгоор Каирт хүрэлцэн ирэв. Тэрээр Египетийн ерөнхий сайд Мухаммед Мурситэй яриа хэлэлцээр явуулахаар төлөвлөж байна. Египетийн зуучид сүүлийн хэдэн хоногийн турш мөргөлдөгч орнуудыг эвлэрэлийн гэрээ байгуулахад хүчин чармайлт гаргаж байна. Гэвч израильчууд болон палестины бүлгэмийн удирдагчдын дунд нилээд хэдэн заалтуудаар санал зөрөлдөөн гарсны улмаас одоо болтол гал зогсоож чадаагүй байна. Үүний өмнө Хилари Клинтон Иерусалимд ирж израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзсан юм. Иорданы баруун эргийн Рамаллад америкийн дипломат албаны тэргүүн Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Мамуд Аббастай бий болсон нөхцөл байдлын талаар ярилцав.