Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллгааны /ЕАБХА/ байгууллагад нэгдэн орж, 57 дахь гишүүн нь боллоо. Энэ тухай өнөөдөр Дублинд болсон тус байгууллагын хуралдаан дээр, зохион байгуулагч орны /Ирланд/ шадар сайд, гадаад хэрэг, худалдааны сайд Имон Гилмор мэдэгдэл хийв. Монгол улсыг тус байгууллагын гишүүнээр элсүүлэх шийдвэрийг санал нэгтэй батлав. Ойрын үед ЕАБХАБ-ны сайдын түвшингийн хуралдаан дээр 12-р сарын 6-нд Монгол улс бүрэн эрхэт төлөөлөгчийн хувиар оролцоно.

ЕАБХА байгууллага нь бүс нутгийн томоохон байгууллага бөгөөд аюулгүй байдлын асуудлууд эрхэлдэг.Тус байгууллага нь улс төрийн зөвлөлдөх хүчний хувьд байгуулагдсан төдийгүй, Европ, Төв Ази болон Хойд Америкийн орнууд ордог байна.