Хятадын цэргийн хөлөг онгоц үйлдвэрлэгчид ХКН-ын 18-р их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажилдаа шамдацгааж байна. “Ляонин” нисэх онгоц тээгчийг их хуралд бэлэг барьснаар тэд шинэ онгоц тээгчүүдийг бүтээхэд бэлэн байна. Энэ тухай Хятадын хөлөг онгоцны улсын корпорацын тэргүүн Ху Вэньмин мэдэгдэв. Сонирхуулахад, түүний корпорац нь Украинаас худалдан авсан хүнд нисэх онгоц тээгч “Варяг” сурин  дээр “Ляониныг”  босгосон юм.

Энэ бол ХКН-ын 18-р их хурлын дараах Хятадын нисэх хүчин дэхь шинэчлэлийн бодлогыг батлан нотлох анхны мэдэгдэл юм гэж Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер тэмдэглээд

«”Ляонин” нисэх онгоц тээгчийг зохион бүтээгчдийн нэг их хурал дээр хэлсэн үгэндээ, “Варяг”-ийг хог хаягдал боловсруулах талбар маягаар ашиглахын тулд авсан .Гэтэл орчин үеийн нисэх онгоц тээгч бүтээсэн гэв. Хятад улс өөрийн хөлөг онгоцны флоттой болохыг зорьж байна. Одоогийн байдлаар “Варяг” дээр суурилан туршиж байна. Дараа нь мэдээж шинээр бүтээх ажилдаа орно. Энэхүү зорилгыг их хурлаас өмнө тавьсан, их хурал үүнийг батласан юм» гэлээ.

Ху Вэньмин мэдээлэхдээ, Хятад улс “тэнгис дээр онгоцны бааз “ барьж байгуулахад бэлэн байна гэжээ. Ингэхдээ тэр хугацааг нарийн товлоогүй. Тэд үйлдвэрийнхээ хүчин чадлыг мөн нэмэгдүүлэх болно. Зэвсэгийн болон нисэх онгоц тээгчийн хангамжийг нэмэгдүүлнэ. Чөлөөнд байгаа армийн хошууч-генерал Владимир Дворкины үзэж байгаагаар, Хятад улс НҮБ-ын АЗ-ийн дэргэд байнгын гишүүнтэй байдлаасаа салахад огт ажирахгүй байж мэдэх юм, харин зуун хувь өөрийн хүчээр босгоогүй одоогийн нисэх онгоц тээгчийн хувьд бол байдал шал өөр юм.

«Энэ бол амаргүй зорилт юм.Гэхдээ Хятад улс үүнийг шийдэж чадна гэж би бодож байна. Хэрэв тэд усанд шумбагч пуужингийн хөлгийн флот байгуулж байгаа бол, яагаад тэд чадахгүй гэж. Энэ бол цаг хугацааны асуудал. Хятадад нөөц боломж, цаг хугацаа  байгаа гэхдээ тийм хурдан бүтээх нь юу л бол . Гэхдээ хятадууд хэзээ ч юмыг тэр дор нь сэтгэдэггүй» гэж Владимир Дворкин хэллээ.

Нисэх онгоц тээгчийг барьж байгуулах хөтөлбөр нь шууд л хөрш орнуудтай нутаг дэвсгэрийн маргаан гарсантай шууд холбоотой гэж шинжээч Яков Бергер тэмдэглээд

«Японд яагаад ч юм бэ, Сенкаку буюу хятадаар Дяоюйдао арлыг улсын болгох нэн шаардлага гарчээ. Хятадын үзэж байгаагаар, энэ нь хятадын арлуудаар наймаа хийж байгаа аж.Тэнгисийн цэргийн флотын шинэчлэлийг үүний хариуд авч байгаа арга хэмжээ гэж үзэх хэрэгтэй. Эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой юм» гэлээ.

Харин үүнийг чөлөөнд байгаа хошууч-генерал Владимир Дворкин үзэхдээ, нисэх онгоц тээгч бүлэг нь Хятадын АНУ-тай геополитикийн шинэ мэтгэлцээний нэг нотолгоо гэжээ.

«Юуны өмнө уг зорилго тэнгисүүдийн эргүүдийн орчимд болон хоолойнуудад нөлөөгөө хадгалахад оршиж байна. АНУ АНД-н бүсийн зузаагалаа хийсэн бөгөөд үүнийгээ тэд өөрсдийн аюулгүй байдлыг хангах сонирхолтой байгаа гэдгээр тайлбарласан. Харин үүний хятадын хариу бол мэдээж хэрэг нисэх онгоц тээгчид юм» гэж Владимир Дворкин хэллээ.

Эдгээрээс үзэхэд, АНУ болон Хятадын хооронд байдал хурцадсаар байх болно. Энэ нь юуны өмнө Пентагон тийшээ нисэх хүчнийхээ 60 % хүртэлх хувийг, ялангуяа өөрийн онгоц тээгчдийн үндсэн бүлгийн хамт шилжүүлэхийг санаархаж байгаатай холбоотой юм. Энэ нь тухайн нутгийг өөрийн сонирхолуудын бүс гэж тооцдог Хятадад цохилт өгч байна.

Гэвч цэрэг-улс төрийн дүр зургийг өөрчлөхийн тулд дан ганц онгоц тээгч хангалтгүй болж мэдэх юм. Үүнийг Бээжин сайн мэдэж байгаа. Тэгэхээр цэрэг-улс төрийн шинэ “бэлэгүүдийг “ хүлээх болж байна. Харин хавар хуралдах Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган дээр тус улсын шинэ удирдлагыг сонгох болно .