Палестины ХАМАС хөдөлгөөн Израилийн Тель-Авивын төвд автобус дэлбэлсний хариуцлагыг хүлээв. Газын зурвасын ХМХ- дээр дамжуулан тус хөдөлгөнөөс богино хэмжээний мэдэгдэл тараажээ. Израилийн “Жерузалем пост ” сонины Интернет-сайт энэхүү дэлбэрэлтийг сайшаан хэлсэн ХАМАС-ын төлөөлөгч Сами Абу Зухригийн үгийг гаргажээ. Тэрээр хэлэхдээ, хөдөлгөөнөөс “ Газын зурвасын Израилийн гэмт хэргийн хариуд барьсан мэдээжийн хариу” гэж мэдэгджээ. Абу Зухри тэмдэглэхдээ, палестины бүлэглэлүүд Газын хүн амыг израилийн түрэмгийллээс тогтоон барихын тулд “дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтууд үгүй үед” хамгаалах бүхий л арга хэмжээг авах болно гэжээ. Израилийн удирдлага өмнө нь Тель-Авивын төвд автобус дэлбэрсэн алан хядах ажиллагааг батлан хэлсэн юм. Уг автобус Израилийн БХЯ ны төв байрны дэргэдүүр өнгөрч явахад дэлбэрчээ. Ихэнхи хүмүүс хөнгөн шархаджээ. Энэ тухай лхагва гаригт тус улсын ерөнхий сайд Бениамин Нетаньяхугийн төлөөлөгч Офир Геньдэльман мэдэгдэл гаргав. Израилийн цагдаагийн мэдээлснээр, тус улсад 22 хүн шархадсан байна. Гурван хүний биеийн байдал хүнд байна. Цагдаагийнхан сэжигтэнүүдийг эрэлхийлж байна. Нөгөөтэйгүүр, араб хоорондын Аль-Жазира телевизийн суваг Газын зурвасын хүн ам Тель-Авивт халдлага гарсныг агаарт хий буудан тэмдэглэж байгаа тухай мэдээлэв.