Зүүн-Азийн ДХУ бол АНД-н бүсийн улс-хоорондын харилцан ажиллагааны системийг бүрдүүлэх гол хэсэг юм. АНД-н бүс нутаг нь эвсэлээс гадуур, хуваагдашгүй аюулгүй байдлын шинэ бүтцийг бий болгоход тохиромжтой болоод байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Пномпеньд болсон Зүүн-Азийн ДХУ дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хурцдах болсон нь уг маргааныг зохицуулах олон улсын эрх зүйн хууль тогтоомж хангалтгүй байгааг харуулж байна. Эдгээр нь бүс нутгуудад хамт олны аюулгүй байдлын механизм үгүйг  харуулав. Зүүн Ази дэлхийн эдийн засгийн чухал оролцогч төдийгүй, хамгийн их зэвсгээр хөөцөлддөг бүс нутаг болохоо харууллаа.

Энд байгаа хамтын ажиллагааны механизмууд нь, тухайлбал, АСЕАН юм уу, АНД-н бүсийн аюулгүй байдлын чуулган нь мөргөлдөөнийг зохицуулахад бодит хувь нэмрээ болон итгэлцлийн арга хэмжээнүүдээ хараахан оруулж чадахгуй байна. Өмнөд-Солонгосын тэнгисийн тухай асуудлаар нэгдмэл байдалд хүрч чадаагүй байдал нь өнгөрсөн долдугаар сард Пномпеньд хуралдсан АСЕАН-ы орнуудын ГХЯ-ны тэргүүн нарын түвшингийн жил бүрийн хуралдаан ямарч хамтарсан мэдэгдэл гаргаж чадалгүй тархад хүргэсэн.

Орос улс нэг бус удаа Зүүн азийн орнуудын хүрээнд стратегийн яриа хэлэлцээг аюулгүй байдлын болон хамтын ажиллагааны бүтцийн асуудлууд дээр төвлөрүүлэх шаардлагатай гэж мэдэгдэж байсан. Индонезийн Бали арал дээр явагдсан өмнөх ДХУ дээр Зүүн-Азийг илүү тогтвортой, ирээдүйтэй харуулж чадах өөрсдийн төсөөллийг гаргаж тавьсан.

Одоо балийгийн ДХУ-аас хойш нэг жилийн дараа Москва урьдын адил Зүүн-Азийн орнууд эдгээр зарчмуудыг тус бүс нутгийн аюулгүй байдлын концепц маягаар бүрэн хэмжээгээр нь хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. “Одоо хоосон үгнээс ажил хэрэг руу шилжих цаг нэгэнт тулж ирээд байна “гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров энд хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Пномпеньд Москва бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх өөрийн саналд дахин татсан гэж Оросын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин тэмдэглээд

«Зүүн-Азийн 7 дахь ДХУ ажлаа өндөрлөв. Уг уулзалт бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудалд гол анхаарлаа хандуулав. Миний бодож байгаар оросын сайд Сергей Лавров бүс нутгийн аюулгүй байдлын тухай хүчирхэг гэрээ байхгүй гэдгийг онож тодорхойлсон. Магадгүй, Зүүн-Азийн орнуудыг түшиглэн бүс нутгийн ил тод бүтэц бий болж мэдэх юм.

Тухайн үедээ Орос, Хятад улсууд аюулгүй байдлын концепцыг гаргаж байсан, гэтэл тэр нь ажил болж чадаагүй. Зүүн-Азийн ДХУ-д Орос улс бүс нутагт оролцогч орнуудын анхаарлыг энэхүү асуудлаар яриа хэлэлцээгээ эхлүүлэхэд ятгах зориготой байв. Тэгээд ч тус бүс нутагт байдал маш хүнд байна» гэлээ.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров чуулган дээр хэлсэн үгэндээ, Орос улс нь хятад болон брунейн түншүүдийнхээ хамт АНД-н бүс нутагт аюулгүй байдлыг бэхжүүлэх болон хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар суурь зарчмуудыг боловсруулах зөвлөлдөх уулзалтаа эхлүүлээд байна. Москва үзэхдээ, эдгээр зарчмуудад АНД-н бүсийн бүх улсуудын өмнө тулгарч байгаа бэрхшээл болон ашиг сонирхол тусгасан байх ёстой бөгөөд, түншүүдийг энэхүү ажилд идэвхитэй оролцохыг уриалж байна.