Хятадын иргэдийн сэтгэлийн байдал тус улсын сэтгэл зүйчдийг түгшүүлэв. Интернет-худалдаа хүмүүсийг дүнсгэр идэвхгүй худалдан авагч болгож байгааг 11-р сарын 11-нд хийсэн ийм худалдааны дүн харуулав. Энгийн хүн интернетийн ямар нэг идэвхтэй чиглэлээс хэр шалтгаалсныг илрүүлэхийг сэтгэл зүйчид дэлхий даяар аль хэдийнэ оролдож эхлэв.

Интернет-худалдааны том баярын үеэр интернет-дэлгүүрийн нэгэн худалдан авагч нэг хоногийн турш компьютерийн ард суужээ. Хятадын «Хуаньцю шибао» сонины мэдээлснээр хоол идэлгүй, ундаа уулгүй сууж, ухаа алдан муужран унасан учир түүнийг эмнэлэгт хэвтүүлжээ.

Худалдаа хийхийг хэт сонирхох явдал сэтгэлийн эмгэг өвчин үү гэсэн асуудлаар эмч нар маргалдсаар байна. Харин интернет-худалдаатай холбоотой ийм үзэгдэл илүү аюултай гэж зарим сэтгэл зүйч үзэж байна. Ганцаараа ерийн дэлгүүр хэссэн ч бодит орчинтой ямар нэг хэмжээгээр харилцдаг. Харин интернет-худалдаа бол бусадтай харилцалгүй дан тусдаа хийх худалдаа юм. Ийм худалдааны хэнээтэн гэрийн компьютерын ард өдөр шөнөгүй сууж, хүмүүстэй үнэн хэрэг дээрээ харилцахыг сонирхохгүй байдаг.

Интернет-арилжаа худалдан авагчийг татан оролцуулж, ямар нэг сайттай салшгүй холбоотой болгохын тулд янз бүрийн зальт арга хэрэглэж байна гэж интернет шинжээч Екатерина Аксёнова «Оросын дуу хоолой» радиод өгсэн ярилцлагдаа онцлоод

«Интернет-дэлгүүрийн сайн бүх сайтыг нарийн зохиожээ. Хэрэглэгчийн санал, анхаарлыг ажиглан судласан юм. Өөрөөр хэлвэл тэр аль болох их хэмжээний бараа худалдахыг хичээж байгаа ерийн супер дэлгүүртэй адилхан байна. Түүнээс гадна төлбөр төлөхөд хялбар байна. Картынхаа хөрөнгөөр төлж байгаа болохоор мөнгөө тэр даруй үрэн таран хийж мэднэ. Энэ нь хүмүүсийг аль болох их хэмжээний  худалдан авалт хийхэд зоригжуулж байна» гэв.

Түүнээс гадна ерийн дэлгүүрийн худалдагчийн залхмаар анхаарлаас ангижрахаар интернет-дэлгүүр хэсдэг. Хүмүүс гоё хайрцаг нь нүдэнд тусах эсвэл дэлгүүрийн менежерийн зөвлөмжэд автах шалтгаанаар ердөө өөртэд нь хэрэггүй юм авдаг.

Интернет-дэлгүүр хэт сонирхох нь интернетээс шалтгаалах бас нэг төрөл байгаа бололтой. Америкийн судлаачидийн үнэлгээгээр интернетээс үнэхээр шалтгаалж байгаа хүмүүс хэрэглэгчдийн 1-5 хувиас хэтрэхгүй байна. Тэдний тоо шар айраг, архи ууж, мансуурулах бодис хэрэглэж байгаа хүмүүсээс олон буюу бага байгааг дараачийн судалгааны дүн харуулах бололтой.