Ким Жон Уныг тахин шүтэхэд чиглэгдсэн хүчин чармайлт сүүлийн үед БНАСАУ-д нэлээд идэвхжив. Энэ нь шинэтгэл явуулах чиг бодлогоос татгалзсны шинж тэмдэг хэмээн зарим шинжээч үзэж байна.

Умард Солонгос үнэн чанартаа хэмжээгүй эрхт хаант улс болсон нь нууц хэрэг бишээ. Гэсэн ч мөн хаант улс нэгэн онцлогтой: засгийг өвлүүлэх зарчмыг умард солонгосын хууль ёсоор батлаагүй. Ким Жон Ир Ким Ир Сений хүү байснаар биш гарамгай улс төрч, удирдагчийн уран чадвараараа БНАСАУ-ын удирдагч болсон гэж үзэх ёстой.

2010 оны хавар умард солонгосын суртал нэвтрүүлэг залуу генерал Ким Жон Уны тухай анх удаа өгүүлсэн ч тэр Ким Чен Ирийн отгон хүү байгааг дурдаагүй. Харин Умард Солонгост шинэ тэргүүлэгч гарцаагүй болох суут удирдагч бий болсон гэж ард түмэнд мэдээлсэн билээ. Гэвч Ким Жон Уны намтар огт баатарлаг биш. Бага балчир нас нь эцгий нь орд харшад онцгой сайн нөхцөлд өнгөрч, швейцарын үнэтэй сургуульд суралцаж, их сургуульд тусдаа хичээллэжээ.

Гэсэн ч умард солонгосын суртал нэвтрүүлгийн хүчин чармайлтаар Ким Жон Ун баатар, онцгой авьяас билигтэн, бүр тодорхой утгаар авьяаслаг бөх болсон байна.Сүүлийн өдрүүдэд умард солонгосын хэвлэлийн нийтлэлээс харахад ирээдүйн Маршал хүүхэд байхдаа «маш сайн буудахаас гадна  машин жолоодож сурсан бөгөөд олон улсын бодлого, цэргийн салбарт тэгш мэдлэгээрээ хүмүүсийг бишрүүлж байсан аж. Мөн 16 настайдаа «Ким Ир Сен даргын гавьяаг шинжлэн дүгнэсэн сонгодог өгүүллэг бичсэн суут онолч» болжээ. Мэдээжээр Ким Жон Ун 27 настайдаа армийн генерал болсон юм.

Эгэл жирийн хүмүүс аав,өвгөн аавы нь хөрөг бүхий тэмдэг заавал зууж байхад умард солонгосын тусгай албадын дээгүүр тушаалтай ажилтнууд Ким Жон Уны хөрөг бүхий тэмдэг зуух болсон гэж мэдээлжээ.

Сүүлийн үед ийм суртал нэвтрүүлэг гаарсан нь Пхеньянд улс төрийн ямар нэг үйл явц явагдаж байгааг харуулсан. Ямар үйл явц явагдаж байгаа бол? Энэ нь түвэгтэй асуудал юм. Ким Жон Ун Умард Солонгост тогтон төлөвшсэн дээд удирдагчийг тахин шүтэх уламжлалаас хэсэгчлэн татгалзах бодолтой байх шиг саяхан болтол санагдаж байлаа.

Тэрээр гэргийтэйгээ хамт  олны өмнө гарч ирж, эгэл жирийн хүмүүстэй идэвхтэй харилцаж, ер нь даруухан зан төлөвтэйгээ аль болохоор онцлож байв.Гэвч 9-р сараас хойш Пхеньянд уур амьсгал ахин өөрчлөгдөв. Эхлээд байгаа олонхи өөрчлөлтийг түр зогсоож эсвэл бүрмөсөн зогсоов. Энэ нь түр зуурын буюу бүрэн төгс шийдвэр юм уу гэсэн асуудал тавигдлаа.

Ким Жон Уныг тахин шүтэх хүчин зүйлийг харгалзвал эл асуудалд хэдэн хариу өгч болно.1-рт Маршал болон түүний хамтран зүтгэгчид шинэтгэл үзэл суртлын үндэс суурийг бусниулж улмаар дэглэмийг унагаах уршигтай болохоос эмээсэн байх. Ямар ч шинэтгэл явуулалгүй үйл ажиллагаагаа ширүүсгэж, эрх баригчийг сайрхан магтахаар шийдвэрлсэн бололтой.

2-рт Ким Жон Ун ба түүний талынхан байр суурь нь бат бэх байгаад тэр болгон итгэхгүй байгаа хийгээд БНАСАУ-д засгийн төлөөх тэмцэл эхлэж, Ким Жон Ун дээд албан тушаал хаших онцгой эрхтэйд эргэлзэж байгаа хүчин тэмцэлд оролцох вий гэж болгоожилж, Ким Жон Уныг хосгүй удирдагчийн дур төрхтэй болгож байна.

3-рт гайхамгшигт Ким Жон Ун болон түүний хамтран зүтгэгчид шинэтгэл гарцаагүйг ухамсарлаж байна. Гэвч шинэтгэл явуулах нөхцөл боловсронгуй болоогүй. Ард түмний хайртай элитын дэмжлэг хүлээсэн хүч нөлөөтэй жолоодогч л шинэтгэл явуулж мэднэ. Иймээс жолоодогчийг тахин шүтэх болсон. Дотоод гадаадын зохих нөхцөл бүрэлдэж, Пхеньянтэй хамтран ажиллахад бэлэн байгаа шинэ ерөнхийлөгч Өмнөд Солонгост засгийн эрхэнд гарвал шинэтгэл явуулж болоход зарим этгээд итгэж байна.