БНХАУ-д айлчилж байгаа Оросын БХ-ын сайд армийн генерал Сергей Шойгу бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад цэрэг-техникийн салбарыг оролцуулан орос-хятадын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Хоёр орны хамтын ажиллагаа түүний дотор цэрэг-техникийн хамтын ажиллагаа улам нягт болох тусам бүс нутгийн байдал бүрэн амгалан тайван болно гэж өнөөдөр Шойгу ХКН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн дэд дарга Сюй Циляньтэй орос-хятадын засгийн газар хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны комиссын 17-р хуралдааны өмнөхөн уулзах үеэрээ мэдэгджээ.