Өнөөдөр израилийн цэрэг Газын зурвас дахь барилга байгууламжуудыг ахин бөмбөгдөж байна. Засгийн газрын албан байгууллагуудын цогцолбор байшин, цагдаагийн удирдах газар болон палестины шаантаг газрын нэгэн гуурийг эвдэн нураажээ. Палестины 140 хүн амь үрэгдэв. Мөн палестины талаас ч израилийн нутаг дэвсгэрийг буудсаар байна. Израилийн таван хүн амь үрэгджээ. 18 настай Иосиф Фартук тэдний дотор байна. Тэр Израиль, ХАМАС хөдөлгөөний хоорондын энэ удаагийн мөргөлдөөнд амь үрэгдсэн израилийн анхны цэрэг болсон. Өчигдөр мөргөлдөж байгаа талууд гал зогсоохоор тохиролцоогүй учир харилцан цохилт өгсөөр байна.