АНУ Афганистанаас гарч явах гээгүй. Кабулын өмнө авсан үүрэг урт хугацааны шинж чанартай гэж АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта Америкийн шинэ аюулгүй байдлын төлөө эрдэм шинжилгээний төвд хэлсэн үгэндээ мэдэгдэв.2014 оноос хойш ч цэргээ Афганистанд байлгахыг Пентагоны толгойлогч онцоллоо. Тус улс байлдааны хүчнийхээ гол нэгтгэлийг 2014 онд гаргах ёстой. Тэгснээрээ Вашингтон Афганистанд хоргодох аргагүй болохыг «Аль-Каида», талибууд болон хүч хэрэглэх ажиллагаа явуулж байгаа бүлгүүдэд сануулсан гэж Панетта тэмдэглэн хэлжээ. Үүний хамт АНУ «Аль-Каида»-тай тэмцэх тактикаа арга буюу өөрчлөх тухай тэрээр мэдээлэв. АНУ давшилтын хүчнийхээ жижиг анги салбар болон бусад улстай харилцан ажиллах түүний дотор хамтран тусгай ажиллагаа явуулахад тулгуурлах юм.