Оросын «Бриз-М» хурдасгах блок «Экостар-16» америкийн холбооны хиймэл дагуулыг зохих тойрог замд нь амжилттай гаргав. Хурдасгах блок, «Экостар-16» аппарат бүхий «Протон-М» зөөгч пуужинг өчигдөр орой Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөв. Америкийн хиймэл дагуул алсын холбоо харилцааны үйлчилгээ үзүүлж, АНУ-ын нутаг дэвсгэр даяар телевизийн нэвтрүүлэг шууд явуулах боломж олгох юм. Түрүүчийн холбооны аппаратыг «Экостар» компанийн захиалгаар өнгөрсэн оны 7-р сарын 10-нд хөөргөсэн билээ.