Curiosity Ангараг гариг луу явагч тус гаригийн хөрсний сорьцод дүн шинжилгээ хийх үеэр ямар нэгэн маш сонин содон зүйлийг илрүүлсэн тухай эрдэмтэд мэдээлэв. Гэвч мэргэжилтнүүд чухам юуг олж илрүүлснийг мэдээлэхээс татгалзаж, бас дахин шалгах бодолтой байгаагаа мэдээлэв. Эрдэм шинжилгээний ажлын удирдагч Жон Гортцингерын хэлснээр авсан мэдээ баримт сэтгэл догдлуулсан хийгээд тэдгээр нь түүхийн сурах бичигт дурдагдаж мэднэ. Урьд Ангараг луу явагчийн баг мэдээ баримт алдаатай байсан учир эвгүй байдалд орсон билээ. Ангараг гаригийн агаар мандлын анхны судалгаа метан хийг илрүүлэв. Гэвч бас дахин шинжлэн судласан үеэр түүний ул мөр үгүй болжээ.