БНАСАУ Өмнөд Солонгос дахь холбоотнууддаа хандан ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрх баригч «Сэнури» намын нэр дэвшэгчдийг эсэргүүцэхийг уриалсан тухай өнөөдөр өмнөд солонгосын «Чосон ильбао» сонинд бичжээ. БНАСАУ-ын суртал нэвтрүүлэгчид БНСолонгос Улсад суугаа талынхандаа хандан «Сэнури» нам засгийн эрхэнд гарахаас сэрэмжлэхийг уриалсан товхимол хэвлэн гаргажээ.

«Сэнури нам засгийн эрхэнд ахин гарвал солонгос хоорондын харилцаа улам доройтож  солонгосын 2 дахь дайг гарч  болзошгүй» гэж сонин дээрх илгээлтээс иш татсан байна. «2000 оны 6-р сарын 15-ны хамтрасан тунхаглалын талынхан»-сөрөг хүчин ялвал «солонгос дундын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа бүрэн шинэчлэгдэх төдийгүй энх амгалан цэцэглэн хөгжих үе эхлэнэ» гэж товхимолыг зохиогчид үзэж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир, БНСолонгос Улсын ерөнхийлөгч Ким Дэ Жун нарын гарын үсэг зурсан тунхаглал Солонгосыг нэггэх замаар хийсэн нэгэн алхам болсон гэж «Интерфакс» агентлаг дурдав.

Өмнөд Солонгосын түшмэлийн сонинд мэдэгдсэнчилэн БНАСАУ-ын дээд удирдлагын захиалгаар товхимол хэвлэн гаргасан бололтой. Үүний өмнө Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун мөн байгууллагыг дамжин «урван тэрслэгчдийн бүлгийг бут цохихын тулд Өмнөд Солонгосын дэвшилт хүчнийг нэгтгэхийг уриалжээ. БНАСАУ-ын удирдагч БНСолонгос улсын консерватив засгийн газрыг «урван тэрслэгчдийн бүлэг» гэжээ. БНСолонгос Улсын ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны 12-р сарын 19-нд явагдах юм.