Газын зурвас, Израилийн хоорондын мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар Орос улсаас санал болгосон тогтоолыг батлах санал хураалтыг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан ч төсөл хүчин төгөлдөр хэвээр байна гэж өчигдөр орой ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин Ойрхи Дорнодын асуудлаархи ээлжит зөвлөдөөн эхлэхийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэв.

Газын зурваст гал зогсоож, Израиль, Палестины хооронд яриа хэлэлцээ хийх тухай тогтоолыг төслийг Орос санал болгов. Гэвч АЗ-д санал хураалтыг гал зогсоох хэлэлцээрийг даган мөрдөх эсэх нь  тодорхой болтол хойшлуулжээ. Ойрын хугацаанд гал зогсоохгүй бол НҮБ-ын АЗ Орос улсаас санаачилсан тогтоолыг авч үзэхийг Чуркин санууллаа.

Өчигдөр НҮБ-ын АЗ-ийн хаалттай хуралдаанаар арабын орнуудын Израилийн ажиллагааг буруушаасан мэдэгдлийг авч үзсэн юм. ХАМАС хөдөлгөөний бүлгүүд израилийн нутаг дэвсгэрийг пуужингаар буудсан хэрэг явдал Газын зурваст мөргөлдөөн үүсгэснийг мэдэгдэлд тэмдэглээгүй учир АНУ ба түүний өрнөдийн холбоотнууд хориг тавьжээ. Газын зурваст израилийн цэргийн ажиллагаанд хэлмэгдэгсдийн тоо өчигдөр 140-өөс хэтрэв.