Өнөөдөр Оросын БХ-ын сайд Сергей Шойгу орос-хятадын засгийн газар хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны комиссын 17-р хуралдаанд оролцоно. Комиссын хуралдаанаар Орос,Хятадын цэрэг-техникийн хатын ажиллагааны өнгөрсэн оны дүн гаргах юм. Талууд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх гол зорилтыг тодорхойлох тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. Шойгу Бээжинд хийх айлчлалынхаа хүрээнд засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцохоос гадна БНХАУ-ын цэрэг-улс төрийн удирдагчидтай уулзах юм.

Хятад улс Оросын гадаад орнуудтай хэрэгжүүлж байгаа цэрэг-техникийн хамтын ажиллагаанд 15 орчим хувийг эзлэж байна. Хятад оросын орчин цагийн зэвсэг, байлдааны техник тухайлбал С-400 «Триумф» зенитийн пуужингийн системийг худалдан авахыг сонирхож байна. Түүнээс гадна тус улс оросын Су-35 олон зориулалтат сөнөөгч онгоцыг сонирхож болзошгүй гэж Москва үзэж байна. Москва, Бээжин хоёр ийм 24 онгоцыг Хятад худалдан авах асуудлаар урьдчилан тохиролцсон тухай өчигдөр оросын «Ведомости» сонин мэдээллээ. Шойгугийн БНХАУ-д хийх айлчлалын хүрээнд эл хэлэлцээрийг авч үзэж хэлэлцэх бололтой.