Их Британийн эрх баригчид Сирийн хүвьсгалт ба сөрөг хүчний үндэсний эвслийг сирийн ард тумний хүүль ёсны төлөөлөгчийн хүвьд хүлээн зөвшөөрсэн тухай өнөөдөр Их Британийн ГХЯ-ны тэргүүн парламентад мэдэгдэв. Сайдын хэлснээр сирийн сөрөг хүчин улс төрийн төлөөлөгчээ Лондон руу явуулна гэдэгт Их Британийн засгийн газар найдаж байна. Манай орон сөрөг хүчний эвсэлтэй хамт ажиллах байдлыг тогтворжуулах тусгай багийг бус нутаг руу явуулна гэж Хөйг нэмж хэллээ. Түүнээс гадна тэрээр ОХУ БНХАУ хоёр сирийн асуудлаар байр сууриа өөрчлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Үүний өмнө арабын хэдэн улс болон Фрванц,Итали хоёр улс сирийн сөрөг хүчний эвслийг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн билээ. Энэ оны 11-р сарын 11-нд сөрөг хүчний эвслийг байгуулсан юм. Эвсэл сирийн сөрөг хэдэн бүлгийг нэгтгэж, Сирийн өнгөөийн засгийг түлхэн унагах зорилго тавьжээ. Эвсэл Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай ямар ч хэлэлцээ хийхээс татгалзаж байна.