Газын зурвас дахь палестины эсэргууцлийн бригадууд гал 90 өдрөөр зогсоох тухай Израилийн саналыг няцаасан тухай «Аль-Маядин» хиймэл дагуулын телевизийн сувгаар мэдээлэв. Үүний өмнө Израиль Палестины шаантаг газрыг буслэхээ больж, ХАМАС хөдөлгөөн, «Лалын жихадын» толгойлогчдыг хавчин мөрдөхөөс татгалзах саналыг биелүүлэхээс татгалзав. Энэ нь Палестины талаас тавьсан гол шаардлага билээ. Египетийн дипломат ажилтнууд гал зогсоох зорилгоор дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлж байгааг телевизийн суваг тэмдэглэв. Өнөөдөер израилийн цэргийн нисэх хучин Эль-Бурейж, Нусейрат дурвэгчдийн лагериуд болон Бейт -Лахи, Газа хотын Хай- Зейтун хорооллыг бембегдэв. Өнөөдөр ХАМАС-ын цэрэгжүүлсэн жигүүрийн зэвсэгт этгээдууд Израилийн өмнөд нутаг руу 100 гаруй пуужин, түүний дотор «Фажар-5» нэгэн пуужин харваад байна.