Израиль Газын зурвсын тойрны хямралыг дипломат арга замаар зохицуулахын төлөө байсан ч аюулгуй байдлаа хамгаалах өөр арга хэмжээ авахад бэлэн гэж өнөөдөр Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХБНГУ-ын ГХ-ийн сайд Гвидо Вестервеллетэй уулзах уеэрээ мэдэгдлээ. «Израиль Газын зурвсын пуужингийн буудлагаас өөрийгөө ба иргэдээ хамгаалах бурэн эрхтэй» гэж Германы ГХЯ-ны тэргүүн мэдэгджээ.Энэ нь Германы засгийн газрын төдийгүй европын дипломат ажилтнуудын байр суурь юм гэж Вестервелле тэмдэглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ойрын үед Израильд хүрэлцэн очиж, Газын зурваст гал зогсоох замыг эрэх юм. Ерөнхийлөгч Барак Обамагийн даалгавраар бус нутгаар яаралтай аялаж байгаа АНУ-ын Терийн нарийн бичгийн дарга Нетаньякутэй маргааш хэлэлцээ хийнэ.