Бүс нутгийн интеграцийн хөгжил болон улс төрийн хамтын ажиллагаа ба эдийн засгийн хэлхээ холбоог бэхжуулэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудал Камбожад хийсэн Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв боллоо. Орос улс АНУ-ын нэгэн адил мөн дээд хэмжээний уулзалтад хоёр жил дараалан бүрэн эрхт гишүүний хувьд оролцож байна.

Бүс нутгийн интеграцийг бэхжүүлэх асуудал Зуун Азийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болох байсан. Гэвч уулзалтын хүрээнд ба гудамд нь санал зөрөлдөөн, нутаг дэвсгэрийн маргаантай асуудал, бүс нутгийн аюулгуй байдлыг хөндөн ярьцгаав. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Зуун Азийн дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнөхөн Япон Хятад хоёр улсын удирдагчидтай уулзав. Энэ өдрүүдэд Зуун-емнед Азийн орнуудаар аялаж байгаа АНУ-ын удирдагч Бээжин Токио хоёрт хандан нутаг дэвсгэрийн асуудлаар гарсан маргааныг давахын тулд хамтран ажиллахыг уриалав. Дашрамд хэлэхэд хуралдааны явцад америкийн ерөнхийлөгч БНХАУ, Японы ерөнхий сайд нарын хооронд сүүжээ. Вэнь Зябао, Йосихико Нода хоёр хуралдааны үеэр хөрхгөр нуур царайтай сууж байв. Барак Обама зөвхөн протоколын зураг авах үеэр инээмсгэлэв.

ОХУ-ын удирдлагыг дээд хэмжээний уулзалтад төлөөлсэн ГХ-ийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтэй уулзав. Тэрээр ерөнхийлөгч Обама Москватой харилцааг хөгжүүлэх чиг бодлого баримталэж байгааг батлан илэрхийлсэн тухай Сергей Лавров хэлэлцээний дүнгээр мэдэгдлээ. Хоёр талын харилцаа юуны түрүүнд худалдаа-эдийн засгийн хүрээнд хөгжинэ гэж Лавров хэлээд: «Бид бизнест учирсан саад тотгорыг арилгах саналаа батласан. Тухайлбал үйлдвэрлэл эрхлэгчдэд Орост ч АНУ-д ч ажиллах үеэр тулгарах хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудад үнэлгээ өгөх тухай манай ерөнхийлөгчийн саналыг дурдлаа. Энэ чухал сэдэв дээр ажиллана гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэв. Түүнчлэн америкийн зах зээлд манай компаниудад тулгарах хэдэн тохиолдлыг бас авч үзсэн. Хэлэлцээ нааштай уур амьсгалд болж өнгөрсэн» гэв.

Хоёр орны санал ялангуяа олон улсын асуудлаар зөрсөөр байна гэж Сергей Лавров тэмдэглэв. Гэсэн ч санал зөрөлдөөнийг хамтран арилгахыг хичээж байгааг илэрхийлсэн. Энэ нь ПДХ системд ч хамаатай гэж Сергей Лавров хэлээд: «Бид яриа хэлцээгээ цаашид үргэлжлүүлнэ. Ерөнхийлөгч Обама ОХУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхолыг хангах тохиролцоог найр тавих замаар цаашид эрэх тухай Хиллари Клинтон мэдэгдсэн» гэлээ.

Лавровын хэлснээр Сирийн асуудлаар хоёр орны чиг бодлого нийцэхгүй байна. Америкийн талаас сирийн зохицуулалтын ирээдүйн талаар бурэн тегс хариу өгөөгүй. АНУ Женевийн тохиролцоог хэрэгжүүлэхийг Төрийн департаментын тэргүүн батлав. Гэвч туйлын хугацааг зааж, нэмэлт шаардлага тавьж байна. Ийн хандлага үр дүнд хүрэхгүй гэж Оросын сайд тэмдэглэв.

Газын зурвасын байдлын тухайд гэвэл Орос АНУ хоёр бүс нутагт галл зогсоохын төлөөө хамт тэмцэнэ. Гал зогсоохыг уриалсан оросын тогтоолын төсөл НҮБ-ын АЗ-д байгааг Сергей Лавров дурдав. «Бид Египет ба өөр хэдэн улсын хүчин чармайлтыг аль болохоор дэмжих асуудлаар зөвшөлцсэн» гэж Оросын ГХ-ийн сайд тэмдэглэн хэллээ.